Нутгийн өөрөө удирдах байгууллагын 25 жил, Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг угтан нийслэл, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, Ажлын албаны ажилтануудын дунд уламжлал болон зохион байгууллагддаг “Хангарди-2017” спорт наадам энэ сарын 21,22-ны өдрүүдэд болж, шилдэгүүдээ шалгарууллаа.
“Хангарди-2017” спорт наадамд нийтдээ арван багийн 420 гаруй тамирчид, Сагс, Волейбол, Дартс, Ширээний теннис, Боулинг гэсэн таван төрөлд хурд хүч авхаалж самбаа сорин оролцсон юм. Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байранд Сүхбаатар дүүргийн баг тамирчид амжилтаараа шалгарч, шилжин явах цомын эзэн болсон бол хоёрдугаар байранд Баянгол дүүргийн баг тамирчид, гуравдугаар байранд Сонгинохайрхан дүүргийн тамирчид шалгарлаа.