Нүүр хуудас Спорт ‘Хилчин’ спорт хорооны тамирчин Б.Ачбадрах байрны түлхүүр гардлаа

‘Хилчин’ спорт хорооны тамирчин Б.Ачбадрах байрны түлхүүр гардлаа

376
0

Монголын цанын холбооны ерөнхийлөгч, Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн Д.Хишигжаргал үндэсний шигшээ багийн тамирчин, Б.Ачбадрахад хоёр өрөө байрны түлхүүр гардуулжээ.

Б.Ачбадрах нь 1994 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт суманд төрсөн бөгөөд арван настайгаасаа цанын спортоор хичээллэж, улмаар 2013 оноос шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, улсын аварга цол хүртэж, ‘Лахти-2017’ дэлхийн аварга шалгаруулах ‘Б’ зэрэглэлийн тэмцээний 10 км-ийн зайд хүрэл медаль хүртсэн юм.

‘Хилчин’ спорт хорооны тамирчин Б.Ачбадрах ОУОХ, МҮОХ-ноос хамтран хэрэгжүүлдэг ‘Пёнчан-2018’ хөтөлбөрт хамрагдсан түүний хувьд өвлийн XXIII олимпийн наадамд оролцох нормативаа биелүүлж, эрх авах болзлоо хангаад байгаа ажээ.

Монголын гүйлтийн цанын тамирчид 1964, 1968, 1972, 1980, 1984, 1992, 1998, 2002, 2006, 2010, 2014 оны цагаан олимпод оролцсон түүхтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here