Нүүр хуудас Спорт Хорват улсын Загреб хотноо жүдо бөхийн залуучуудын ДАШТ эхэллээ.

Хорват улсын Загреб хотноо жүдо бөхийн залуучуудын ДАШТ эхэллээ.

155
0

Өнөөдөр Хорват улсын Загреб хотноо жүдо бөхийн 2017 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) эхэлсэн талаар “IJF”-д мэдээлжээ. Энэ удаагийн тэмцээнд 83 улсын 590 жүдоч хүч, ур чадвараа сорих юм байна. Өнөөдөр тэмцээний хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн 44 кг, 48 кг, эрэгтэйчүүдийн 55 кг, 60 кг-ын жингийн барилдаанууд тус тус болж шилдгүүдээ тодруулах юм.

Манай улсаас эмэгтэйчүүдийн 44 кг-ын жинд бөх барилдахгүй ажээ. Тэмцээний 48 кг-ын жинд Б.Хорлоо эхний тойрогтоо Азербайжаны Алиева Лейлатай оноолт таарчээ. Эрэгтэйчүүдийн 55 кг-д Б.Өнөболд Тунисийн Аяари Мохаммедтэй, 60 кг-д Ж.Амарболд Туркийн М.Аккустай тус тус барилдах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here