Нүүр хуудас Спорт Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа өнөөдөр барилдана

Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа өнөөдөр барилдана

497
0
hodolmoriin-baatar-Sumiya
Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа өнөөдөр барилдана
~Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа өнөөдөр барилдана~

Азийн 18 дахь удаагийн наадмын 12 дахь өдрийн тэмцээн өнөөдөр үргэлжилнэ. Энэ өдөр манай улсын тамирчид ямар төрөлд өрсөлдөх гэж буйг уншигч танаа танилцуулья.

Эрэгтэйчүүдийн 5000 метрийн гүйлтийн уралдаанд Д.Гантулга, Н.Мөнхбаяр, эмэгтэйчүүдийн 1500 метрийн гүйлтийн уралдаанд Ч.Шинэцэцэг тус тус өрсөлдөнө.

Танхимын дугуйн төрөлд С.Жамбалжамц, ширээний теннисийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Ч.Эрдэнэбаяр, Э.Лхагвасүрэн, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Должинзуу, Б.Болор-Эрдэнэ нар оролцоно.

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -57 кг-ийн жинд Д.Сумъяа, -63-кг-д Б.Ганхайч, -70-д Т.Наранжаргал, эрэгтэйчүүдийн -73 кг-д Д.Цогтбаатар, -81 кг-д О.Ууганбаатар, кураш бөхийн -90 кг-ийн жинд Г.Лүндээжанцан, Б.Гончигсүрэн нар, кураш бөхийн эмэгтэйчүүдийн -70 кг-ийн жинд О.Мөнхцэцэг, Г.Минжинсор нар хүч үзнэ.

Мөн өнөөдөр 11:00 цагт Монголын эрэгтэй волейболчид Казахстаныг багтай тоглолт хийнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here