БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын гран-при тэмцээн болж өндөрлөлөө. Энэ тэмцээн нь 2020 оны Токиогийн олимпийн наадмын сонгон шалгаруулалтын эхлэл юм.
Тэмцээнд 46 орны 360 жүдоч (эрэгтэй 196, эмэгтэй 164) өрсөлдсөн Хөх хотын гран-при тэмцээнд олимпийн наадам, ДАШТ-ий медальт олон тамирчин өрсөлдсөнөөрөө онцлог байлаа.
~Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр алтан медаль хүртлээ~
Уг тэмцээнээс эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр алтан медаль хүртэж, Монгол түмнээ баярлуулсан үйл явдал боллоо.
Энэ удаагийн Хөх хотод болсон жүдо бөхийн гран-при тэмцээнээс 17 орон ямар нэгэн медаль хүртсэнээс Японы баг тамирчид долоон алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар итгэл төгс тэргүүлсэн бол БНСУ гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл, Монголын баг тамирчид нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медальтайгаар гуравдугаар байрт жагслаа.