МОСКВА./TASS/. Английн хөлбөмбөгийн “Арсенал” клуб төвийн довтлогч Килиан Мбаппе-г 100 сая еврогоор худалдаж авъя гэсэн саналыг Францын “Монако” клубт тавьсан тухай L Equipe сонинд мэдээлсэн байна.
“Арсенал”-аас гадна “Манчестер Сити”, Мадридын “Реал” гэсэн хоёр клуб Мбаппе-г багтаа авахаар хөөцөлдөж байгаа аж.
Мбаппе “Арсенал”-д очлоо гэхэд энэ нь хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн том наймаа болохгүй юм. Өмнө нь 2016 оны зун “Манчестер Юнайтед” клуб Францын хөлбөмбөгчин Поль Погба-г Италийн “Ювентус”-аас 105 сая еврогоор авч байсан юм. Түүнээс гадна 2013 онд “Реал” клуб Уэльсийн Гарет Бэйлийг Английн “Тоттенхэм” клубээс 100 сая еврогоор авч байсан билээ.
Дашрамд дурдахад, төвийн довтлогч Мбаппе энэ улиралд “Монако” клубын бүрэлдэхүүнд Францын аварга болжээ. Өдгөө 18-хан настай тэрбээр 44 тоглолтод оролцохдоо 26 гоол оруулж, 14 оновтой дамжуулалт хийсэн байна.