Нүүр хуудас Спорт Чөлөөтийнхөн Азийн АШТ-д оролцохоор боллоо

Чөлөөтийнхөн Азийн АШТ-д оролцохоор боллоо

251
0

Зарим дасгалжуулагч ирэх сард болох Азийн АШТ-д өрсөлдөх тамирчдынхаа мэдүүлгийг хоцроосны улмаас манай баг тамирчид Чөлөөт бөхийн Азийн АШТ цаашилбал Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй болоод байсан билээ. Энэ талаар  Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо Монголын чөлөөт бөхийн холбоонд мэдэгдээд байсан юм.

Харин Биеийн тамир спортын газар, Монгол чөлөөт бөхийн холбооны удирдлагууд удаа дараа Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд албан бичиг явуулсны үр дүнд манай баг тамирчдыг Азийн АШТ-д оролцуулахаар болжээ.

Тус тэмцээнд эрэгтэй найм, эмэгтэй найман тамирчид  оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here