Нүүр хуудас Спорт Эсэргүүцлээ илэрхийлсэн чөлөөт бөхийн…

Эсэргүүцлээ илэрхийлсэн чөлөөт бөхийн…

224
0
Эсэргүүцлээ илэрхийлсэн чөлөөт бөхийн багш
Ц.Цогтбаяр

Монголын чөлөөт бөхийн холбоо өнөөдөр өргөтгөсөн хурлаа Төрийн ордонд хийхээр болоод байгаа.
Харин чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид болон ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Ц.Цогтбаяр, Б.Баяраа зарим дасгалжуулагчдыг уг хуралд оролцуулахгүй, мандат олгохгүй байна.
Mөн дарамт шахалт ихтэй, холбооны удирлагууд ажилаа муу хийж байна хэмээн хэвлэлийн бага хурал зарлан сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн билээ. Чөлөөт бөхийн холбооны энэхүү хурлаар уг үүссэн нөхцөл байдлуудын талаар хэлэлцэх ажээ.

Хуралд:
Холбооны ерөнхийлөгч, Хүндэт ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, аймаг хариуцсан Дэд ерөнхийлөгчид, зөвлөлүүдийн гишүүд, холбооны аппарат, Гавъяат дасгалжуулагч, Гавъяат тамирчид төлөөлөгчөөр оролцоно.

Түүнчлэн аймаг тус бүрээс 1 төлөөлөгч, Спорт хороод, Нийслэл, дүүргийн спорт хороо, Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо, Мэргэжлийн сургалттай биеийн тамир,  спортын дунд сургууль, чөлөөт бөхийн төрөлжсөн сургалттай сургууль, Биеийн тамирын их дээд сургууль, оюутны шигшээ баг, спорт клуб тус бүрээс 1 хүн төлөөлөгчөөр оролцуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

Монголын чөлөөт бөхийн холбооны хурлын мандат олголт 14.00 цагаас эхлэхээр товлогдсон байсан боловч Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Л.Энхбаяр нарын хэсэг дасгалжуулагчид, БХЯ-ны харьяа “Алдар” спорт хорооны тамирчид тухайлбал Гавьяат тамирчин Г.Мандахнаран, С.Цэрэнчимэд, олон улсын хэмжээний мастер П.Орхон, Б.Одончимэг, Э.Цэвэгмид нарын хорь гаруй хүн хүч түрэн орж улмаар холбооны хурлын төлөөлөгчдийн мандат, хурлын материал зэргийг хүчээр булаан авсан үйл явдал болсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here