ОХУ-ын нийслэл Москва хотод пүүл биллиардын залуучуудын ДАШТ болж байна. Тус тэмцээнд манай улсаас гурван тамирчин оролцсоноос Э.Тэмүүжин хүрэл медалийн болзол хангалаа. Ингэснээр тэрбээр ДАШТ-ий хос медальтан болж байна.
Түүний хувьд 2016 оны залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан юм. Э.Тэмүүжин өнөөдөр Улаанбаатарын цагаар 20:00 цагт ОХУ-ын тамирчин Ф.Горсттой алтан медалийн төлөө тоглоно.