Нүүр хуудас Спорт Японы домогт бөх С. Ёшидагийн нэрэмжит тэмцээнд оролцох тамирчид мордлоо

Японы домогт бөх С. Ёшидагийн нэрэмжит тэмцээнд оролцох тамирчид мордлоо

230
0

Чөлөөт бөхийн олимпийн гурав, дэлхийн 13 удаагийн аварга Японы домогт бөх Саори Ёшидагийн нэрэмжит “Yoshida cup” өсвөр үеийн тэмцээн энэ сарын гурванд Миэ мужийн Цүй хотод эхлэх гэж байна. Манай улсаас “Женко”, “Хасу-Мегастарс”, Багануур дүүргийн “Хөх эрчис” клуб, Баянхонгор аймгаас бүрдсэн нийт 22 тамирчин, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлага дор оролцохоор өнөөдөр Наран улсыг зорьжээ.

Ёшидагийн тэмцээний нэр хүнд өсч, энэ жилээс олон улсын чанартай болж байгаа бөгөөд Япон, Монгол, Франц, Канад, Шведийн өсвөрийн бөхчүүд оролцох юм байна. Түүнчлэн энэ удаагийн тэмцээний үеэр Ёшидагийн нэрэмжит спортын ордны нээлт болох аж.

Хамтарсан бэлтгэлийн үеэр Алдарт Саори Ёшидагаас гадна олимп, дэлхийн аварга Эри Тосака, Сара Дошо нарын шилдгүүд өсвөрийн бөхчүүдэд өөрийн туршлагаас хуваалцаж, хамт бэлтгэл хийх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here