Нүүр хуудас Спорт Үндэсний бөх “Баянзүрх хайрханы хишиг” барилдаан боллоо.

“Баянзүрх хайрханы хишиг” барилдаан боллоо.

270
0

Image result for барилдаан

Баянзүрх хайрханы хишиг барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Баасандорж, Б.Соронзонболд, улсын харцага Т.Баасанхүү, Б.Бат-Өлзий, О.Хангай нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглолоо.

Хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд улсын өсөх идэр начин Э.Энхбат өвдөг шороодсон бол хоёрын даваанд улсын харцага Төрөөгийн Баасанхүү аймгийн заан Б.Түмэндэмбэрэлд тахим өглөө.

Гурвын даваанд улсын харцага О.Хангай улсын начин Б.Серикийг амлан авч, хүчийг үзэж давлаа. Харцага, начин хоёрын барилдаан тун чиг сонирхолтой боллоо. Сонирхуулахад энэ барилдааны гурвын даваанд П.Бүрэнтөгс арслангийн цолыг дуудсан засуул үзэгчдийг багахан хөгжөөгөөд авав. Учир нь тэрээр цол дуудахдаа улсын арслан Бүрэнтөгсийг Батсуурь хэмээн андуурч, амлаж авсан бөхийг нь мөн л Батсуурь хэмээн дуудлаа. Ингэж дуудахад нь үзэгчид шүгэлдэн инээв.  Энэхүү барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат О.Хангай түрүүлж, Зэрэг сумын харьяат бөх улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэлээ. Их шөвөгт улсын арслан П.Бүрэнтөгс, улсын начин Э.Даш нар шөвгөрөв.

2007 оноос эхлэн зохиогдож эхэлсэн “Баянзүрх хайрханы хишиг” барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр хоёр түрүүлж, даян аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Д.Азжаргал, улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ду.Батбаяр нар нэг нэг түрүүлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here