Нүүр хуудас Нийгэм Дархан-Уул-Улаанбаатар чиглэлийн зам нээгдлээ

Дархан-Уул-Улаанбаатар чиглэлийн зам нээгдлээ

133
0

Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн түр хугацаанд хаагаад байсан Дархан-Уул-Улаанбаатар, Дархан-Уул-Орхон, Дархан-Уул-Сэлэнгэ чиглэлийн автозамын хөдөлгөөнийг өнөөдөр 09.00 цагт нээлээ. Их хэмжээний цас орсны улмаас дээрх чиглэлийн замд халтиргаа, гулгаа үүсч, даваа хаагдсан тул ЗТХ-ийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганбатын тушаалаар өчигдөр буюу энэ сарын 08-ны 22.00 цагаас эхлэн түр хугацаанд хаагаад байсан юм. Өнөөдрөөс цаг агаар тогтворжиж, аймгуудын Автозам засвар, арчлалтын газруудаас автозамын цас мөсийг цэвэрлэсэн тул ийнхүү нээх болжээ. Эхний ээлжинд хот хооронд зорчиж буй суудлын тэргийг нэвтрүүлэх бөгөөд 10.00 цагаас эхлэн нийтийн тээврийн буюу том оврын автобусыг хөдөлгөөнд оролцуулах аж. Мөн Автотээврийн газраас орон нутагт зорчиж буй тээврийн хэрэгслүүдийн техникийн бүрэн бүтэн байдалд шалгалт хийж, жолооч, зорчигчдод зөвлөгөө мэдээлэл хүргүүлэн ажиллаж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here