Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр Өлгий хотын Спорт цогцолборт үндэсний бөхийн барилдаан зохион байгууллаа.Барилдаанд нийтдээ 32 бөх хүч үзэн зодоглосноос тус аймгийн Алтай сумын харьяат, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх аймгийн арслан М.Еркебулан тав даван түрүүлж, Цэнгэл сумын харьяат бөх аймгийн заан М.Аманбек үзүүрлэлээ. Мөн Алтай сумын харьяат аймгийн заан С.Бат-Үүл, сумын заан Б.Сундуй нар шөвгөрсөн байна.