Нүүр хуудас Спорт Үндэсний бөх Өнөөдөр аймаг, цэргийн начин цолтнуудын

Өнөөдөр аймаг, цэргийн начин цолтнуудын

234
0
Өнөөдөр аймаг, цэргийн начин цолтнуудын
Өнөөдөр аймаг, цэргийн начин цолтнуудын
Бөхийн өргөөнд өнөөдөр аймаг, цэргийн начин цолтой хүчит бөхчүүдийн барилдаан болно. Харин маргааш буюу лхагва өсвөр болон нийтийн монголын шандаст эрчүүдийн барилдаан болно. Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан хоёрдугаар сарын 15-ны 12 цагт Бөхийн өргөөнд уламжлал ёсоор болно.

Өчигдөр Тарвалин хийдийн нэрэмжит сумын цолтой болон залуу бөхчүүдийн сар шинийн барилдаанд 384 бөх уран мэхээ уралдуулан барилдсанаас Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, сумын заан Б.Сосорбарам түрүүлж, Архангай аймгийн Өгийнуур сумын уугуул улсын начин Д.Шижээгийн ач хүү, “Бөхбилэгт” дэвжээний бөх, сумын заан Э.Амартүвшин үзүүрлэжээ. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таван хан” дэвжээний бөх, сумын заан Б.Очирхуяг шөвгөрсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here