Нүүр хуудас Спорт Үндэсний сурын харваанд Завханы Дөрвөлжин сумын Б.Ёндон түрүүлж, Монгол Улсын Даян мэргэн...

Үндэсний сурын харваанд Завханы Дөрвөлжин сумын Б.Ёндон түрүүлж, Монгол Улсын Даян мэргэн боллоо.

477
0

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадмын Үндэсний сурын харваанд эрэгтэй харваачдын шилдгээр шалгарч үлдсэн найман харваач цэц мэргэнээ сорьж, Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул ХХЕГ 208-р анги хилчин спорт хороо, Есүйнхэй мэргэн клубын харваач Монгол Улсын мэргэн Баасанхүүгийн Ёндон түрүүлж, Монгол Улсын Даян мэргэн болов. Тэрбээр 33 оноотой шилдгүүдийн гараанаас босч, дөрвөн сумаа алдалгүй онож, 37 оноогоор Монгол Улсын даян мэргэн цол хүртлээ.

Үндэсний сурын харвааны эмэгтэй төрөлд Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, Алдар спорт хороо, ЗХ-ний 284-р ангийн харваач, “Жем Интернэйшл” компанийн харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Б.Баярчимэг 34 оноогоор тэргүүлж, улсын мэргэний болзол хангажээ.

Энэ жил эрэгтэй, эмэгтэй нийт 540 харваач бүртгүүлж оролцсоноос Монгол улсын дархан мэргэн 4, даяар дуурсах мэргэн 2, даян мэргэн 4, улсын мэргэн 17, хүндэт мэргэн 6, гарамгай харваач 7, гоц харваач 15 багтжээ. Мөн спортын мастер, аймгийн мэргэн 77, спортын мастер 68, спортын дэд мастер 55, I зэргийн харваач 28, II зэргийн харваач 5, III зэргийн харваач 2 байгаа бол 206 залуу цэц мэргэнээ сорьсон юм. Харваачид нийт 40 сум тавьсан бөгөөд эрэгтэй 75 метр, эмэгтэйчүүд 65 метрээс харваж, хана харваанд 20, хасаа харваанд 20 сум тус тус тавив.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here