Нүүр хуудас Спорт “Үндэсний шигшээ багийн өдөр”-ийг…

“Үндэсний шигшээ багийн өдөр”-ийг…

244
0
"Үндэсний шигшээ багийн өдөр"-ийг...
"Үндэсний шигшээ багийн өдөр"-ийг...

Одоогоос 17 жилийн өмнө буюу 2001 оны хоёрдугаар сарын 19-нд ДАШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд оролцож байсан Монголын шигшээ баг Бангладешийн багтай 2:2-оор тэнцэн шигшээ багийн түүхэн дэх олон улсын тэмцээний анхны албан ёсны оноог авч байв.

Тийм дээ ч МХБХ-ны Зөвлөлдөх зөвлөл 02 сарын 14-ий хурлаараа жил бүрийн 02 сарын 19-ий өдрийг “Үндэсний шигшээ багийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэр гарсан юм.

Анх 1956 онд байгуулагдсан Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 1998 онд ОУХБХ-нд бүртгэгдсэнээс хойш олон улсын албан ёсны тэмцээн уралдаануудад оролцох болсон. Улмаар манай шигшээ 2001 оны 02 сарын 19-нд олон улсын тавцан дахь анхны албан ёсны оноогоо авч байв. Харин анхны ДАШТ-ий эрхийн төлөөх тэмцээний анхны хожлоо 2011 оны 06 сарын 29-нд Мьянмарыг 1:0-ээр хожиж авч байсан түүхтэй.

Энэ мэт түүхэн үйл явдлуудыг бүтээсэн болон 2022 оны ДАШТ-ий эрхийн төлөөх тэмцээнийг амжилттай давах зорилготой одоогийн үндэсний шигшээ баг, охидын шигшээ багийн тамирчид өнөөдөр МХБХ-ны байранд цуглаж “Үндэсний шигшээ багийн өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ.

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар “Үндэсний шигшээ багийн өдөр”-т хүрэлцэн ирсэн үе үеийн шигшээ багийнханд хандан “2015 онд дэлхийн чансааны сүүлд бичигдэж байсан шигшээ багийн чансаа урагшилсан ч түүнээс илүү амжилт гаргах нь чухал. Монголын хөлбөмбөгийн есөн насны шигшээ баг, оролцож буй тэмцээн уралдаанууд, амжилт бүгд түүх болон үлдэнэ.

Тиймээс шигшээ багийн өдөр байх нь зүйтэй” хэмээлээ. Дашрамд дурдахад үндэсний шигшээ баг 03 сард ОУХБХ-ны шигшээ багийн өдрүүдээр Майлайз болон Мауритус багийн шигшээ багуудтай албан ёсны нөхөрсөг тоглолт хийнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here