Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд ирэх тавдугаар сарын 1-нийг хүртэл аймгийнхаа нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан зохион байгуулахыг хоригложээ.
Хоёрдугаар сарын 6-наас эхлэн уг захирамж мөрдөгдөж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг зохион байгуулсан хувь хүн, хуулийн этгээдэд хариуцлага тооцохыг аймгийн Цагдаагийн газарт даалгасан байна.