Нүүр хуудас Спорт “Чэлси”-гийн тоглогч том толгойлсон бус СЭТГЭЛ гаргажээ

“Чэлси”-гийн тоглогч том толгойлсон бус СЭТГЭЛ гаргажээ

72
0
Chelsea
“Чэлси”-гийн тоглогч том толгойлсон бус СЭТГЭЛ гаргажээ

Лигийн цомын хүрээнд аваргын төлөөх тоглолт хоёрдугаар сарын 25 нд болж “Манчестер сити” “Чэлси”-г эцсийн мөчид пеналтиар буулган авсан. Тоглолтын үед “Чэлси”-гийн хаалгач Кепа Арризабалагагийн гуяны арын шөрмөс хоёр ч удаа татаж тоглолтыг удаашруулж байлаа.

Багийн дасгалжуулагч Маурицио Сарри сэлгээний хаалгачийг оруулж ирэхээр болоход Кепа эсэргүүцэж тоглолтыг үргэлжлүүлжээ. Үүний дараа томоохон спорт хэвлэлүүдээр “Чэлси”-гийн том толгойлсон тоглогч нар гэсэн гарчигтай нийтлэлүүд бичигдэх болж баг болон дасгалжуулагч хэвлэлийн бай болсон.

Тоглогч нар сэлгэгдэхдээ дургүй байж болох ч багийн дасгалжуулагчийн шийдвэр хууль мэт үйлчилдэг билээ.

Гэхдээ хаалгач багтайгаа пеналти цохих хүртлээ хамт тоглочхоод чухал мөчид сэлгээний суудлаас тоглолтыг үзнэ гэдэг сэтгэлд нь бууж өгөөгүй байна.

Хэрэгтэй үед багаа орхиж байгаа мэтээр санагдсан нь ойлгомжтой юм. Багийнхаа төлөө сэтгэл нь түүнийг ийм байдалд хүргэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here