Цагтаа UFC-ийн шилдгүүдэд тооцогдож, UFC-ийн 77кг болон 70кг бүсийг зэрэг эзэмшиж явсан өдгөө 39 настай Би Жэй Пэнн 12-р сарын 29-нд Лас Вегаст UFC232-т “Utimate Fighter22”-ийн ялагч Райн Холлтой Лайт Вэйт-д /70кг/ нүүр тулах нь албан ёсоор тодорхой боллоо.
39 настай Би Жэй карьераа ялалтаар дуусгахыг хүсэв
Би Жэйгийн хувьд хамгийн сүүлд өнгөрсөн оны 6-р сард тулаан хийгээд ялагдсан нь түүний хувьд 5 дарааллан ялагдсан нь тэр байсан бөгөөд сүүлийн 8 жилд нэг ч ялалт авч чадаагүй өдий хүрч байгаа юм.
“ГОЦ АВЪЯАСТАН” хочит Би Жэйгийн туйлын хүсэл нь карьераа ялалтаар дуусгаж зодог тайлах хүсэлтэй байгаа аж.