Нүүр хуудас Спорт UFC холбооноос өөрийн хүсэлтээр гарчээ

UFC холбооноос өөрийн хүсэлтээр гарчээ

121
0
Артем Лобов
Тулаанч Артем Лобов

Холимог тулаанч Артем Лобов өөрийн хүсэлтээр UFC холбооноос гэрээгээ цуцалсан байна. Тэрбээр холимог тулаан сонирхогчид тулаанч гэхээсээ илүү Конор Макгрегорын найз, бэлтгэл хангагч гэдгээр нь сайн мэддэг.

Тэрбээр холбоонд дахин гурван тулаан хийх гэрээтэй байсан бөгөөд холбооны зүгээс ирэх дөрөвдүгээр сард тулаан хийлгэхээр амалсан ч хүлээж чадахгүй гэсэн байна. Үүнээс нь үүдэж тулаанч залуу дээрх шийдвэрийг гаргасан байна.

Артем Лобов хамгийн сүүлд буюу өнгөрсөн аравдугаар сард Майкл Жонсонд шүүгчдийн саналаар хожигдсон бөгөөд UFC-д нийт долоо тулалдаж, хоёр ялалт, таван ялагдалтай явна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here