Авто машины татвар, төлбөрийг ЦАХИМ…

369
0
Авто машины татвар, төлбөрийг ЦАХИМААР төлөх боломжтой
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 31-ний өдрийн хооронд зохион байгуулж байна.

Үүнтэй уялдуулан нийслэлийн Мэдээллийн технологийн газраас нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, стандартыг сайжруулах, иргэдэд ямар нэгэн саад, бэрхшээлгүй хүргэх зорилгоор тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn системийг шинэчлэн хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлээд байгаа юм.

Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд та бүхэн ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон компьютерээс www.smartcar.mn цахим хуудсанд хандаж, цаг заваа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр зэргээ төлөх боломжтой. Ингэхдээ аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар болон банкны QPay үйлчилгээгээр төлбөрөө төлөх боломжтой аж.

awto mashinii tatvar
Авто машины татвар, төлбөрийг ЦАХИМААР төлөх боломжтой

Цахимаар татвар, төлбөрөө төлсний дараа QR код бүхий тасалбараа хэвлэн, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэйгээ хамт авч явах юм. Тус хэвлэсэн тасалбар нь тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээтэй адил хүчинтэй гэж үзэж болно. Мөн энэхүү хэвлэсэн тасалбар нь татварын улсын байцаагчийн тамга, тэмдэгийг бүрэн орлож чадах юм.

“Бид бүхэн урд нь төрийн үйлчилгээг авахын тулд маш их хүлээдэг, дугаарладаг, татварын газарт нэхэмжлэх бичүүлээд, банкинд мөнгөө тушаасны дараа тамгаа даруулдаг байсан. Одооноос эхлээд та татвар төлбөрөө хоёрхон минутанд багтаан шийдвэрлэдэг боллоо. Цахимаар татвар төлбөрөө төлсөн иргэд тээврийн хэрэгслийн татварын гэрчилгээн дээрээ ямар нэгэн тамга тэмдэг даруулах шаардлагагүй” нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг хэллээ.

Smartcar.mn систем нь өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр, зөрчлийн мэдээллүүдийг орон зайнаас үл хамааран цахимаар авах боломжтой анхны цахим систем юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here