Нүүр хуудас Танд тустай Ажлын анхны өдөр, амжилт ололтоо цэгнэх ордуудын зурхай

Ажлын анхны өдөр, амжилт ололтоо цэгнэх ордуудын зурхай

763
1
orduudiin-zurhai-2019
019 оны ажлын анхны өдөр өнгөрсөн жилийн амжилт ололтоо хэдийнэ цэгнэн, энэ жилийн ажил бүтээлээ төлөвлөж байгаа биз ээ. Иймээс танд 2019 оны ордуудын дэлгэрэнгүй зурхайг хүргэж байна

Монголчууд бид шинэ оноо угтан авч, шинэ түүхийн хуудсыг бүтээх гэж буй.  2019 оны ажлын анхны өдөр өнгөрсөн жилийн амжилт ололтоо хэдийнэ цэгнэн, энэ жилийн ажил бүтээлээ төлөвлөж байгаа биз ээ. Иймээс танд 2019 оны ордуудын дэлгэрэнгүй зурхайг хүргэж байна. 

ХОНЬ: ҮЛ ХӨДЛӨХИЙН ХУДАЛДАА НАЙМААНД ЭЭЛТЭЙ

2019 он бол хониныхны хувьд хэн гэдгээ нотлон харуулах, амжилтаараа манлайлах жил байх болно. Зорилгодоо хүрэх, амбиц хөөхөд тань буд гариг эрч хүч, урам зоригоор цэнэглэж өгнө. Гэхдээ аравдугаар сараас эхлээд эрч хүч буурч эхлэх тул оны эхээр шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Таны тэмцэгч зан чанар ажил дээр илүүтэй тодрох бөгөөд энэ нь олон ажлыг амжуулахад тусална. Оны сүүл болоход таны амьдрал эмх замбараагүй болж, бусдын үгээр хөтлөгдсөн мэт санагдах бололтой. Та багаа тайлж, хүлээснээс суларснаар өөрийн жинхэнэ дүр төрхөө таньж мэднэ. Энэ үед зарим нь ичгүүргүй аашилж, дураараа загнаж мэдэх юм. Хэл яриагаа цэгнэж, бодлоо тэр бүр шууд илэрхийлэх хэрэггүй гэж зөвлөх байна.

Хайр дурлал: Та өөрийн карьертаа хэт их анхаарал хандуулснаар хайр дурлалд цаг зав, сэтгэл зүрхээ зориулхаа больсон байна. Хэрэв та гэр бүлтэй бол гэр бүлээсээ холдож, хөндийрөх магадлалтай. Ганц бие хүмүүс олон хүнтэй танилцаж, тэдний дундаас насан туршийн ханиа олж болно. Гэхдээ олонх нь гэр бүл зохиох гэж яарахгүй бололтой.

Карьер: Ирж буй шинэ онд та шинэ бизнес эхлүүлж эсвэл мөрөөдөж байсан шинэ ажилд орход тохиромжтой. Тиймээс айж эмээлгүй, ирсэн боломжийг алдалгүй ашиглаарай. Санхүүгийн байдал харьцангуй сайн байх бөгөөд хэд хэдэн удаа их хэмжээний бэлэн мөнгөний орлого орж ирнэ. Үл хөдлөхийн худалдаа наймаанд ээлтэй.

Эрүүл мэнд: Өөрчлөлтийн үе хэзээ ч ул мөргүй өнгөрдөггүй. Таны санаа зовнил эрүүл мэндэд буюу зүрх, ходоодны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж мэднэ. Тиймээс сэтгэлээр бага унаж, илүү юманд санаа зоволгүй тайван байвал бүх зүйл сайхан болно.

ҮХЭР: АЯЛАЛ ЗУГААЛГААР ЯВАХ, АДАЛ ЯВДАЛ ИЛЭРХИЙЛЭХЭД ТААТАЙ

2019 онд үхрүүд багахан овсгоо, бүтээлч байдал байхад та санхүүдээ санаа зовохгүй байж болно. Гэхдээ тэр хэрээр зарлага нэмэгдэх хандлагатай байна. Хаврын улирал ирэхэд та хэт мэдрэг, эмзэг болох хандлагатай тул бясалгалаар хичээллэх, сэтгэлзүйн зөвлөгөө авах эсвэл хэн нэгэнтэй сэтгэлээ ойр ойрхон нээж ярилцах хэрэгтэй. Таны зөн совин энэ үед хурц байх тул аливааг урьдчилан мэдрэх хандлагатай. Муу зуршил, буруу дадлаа өөрчлөхөд хэцүү байх боловч өсч дэвжихийн тулд танд өөрчлөлт хэрэгтэй гэдгийг битгий мартаарай. Ажил хэрэг төлөвлөсний дагуу бүтэмжтэй байх бөгөөд таныг амжилтад хүрэхэд юу ч саад болж чадахгүй. Аялал зугаалгаар явах, адал явдал илэрхийлэхэд таатай.

Хайр дурлал: Таны эрч хүчтэй, энерги ихтэй байдал таны харилцаанд асуудал үүсгэж мэднэ. Энэ жил та ойр ойрхон сэтгэл хөдлөлөө гаргах болно. Хэрэв өөрийн сэтгэл хөдлөлөө хянаж сурахгүй бол харилцаа тань асуудалд орж мэднэ.

Карьер: 2019 оны хаварт анхаарал хандуулж, бүх хүч чадлаа дайчлан ажиллах хэрэгтэй. Энэ үед та амьдралынхаа хамгийн зоригтой шийдвэрүүдийг гаргана. Хамгийн гол нь жижиг зүйлсэд сатааралгүй хамгийн том, өргөн цар хүрээтэй ажилд өөрийгөө дайчил.

Эрүүл мэнд: Ирэх онд эрүүл мэндийн онцгой асуудал үүсэхгүй. Гэхдээ энэ нь эрүүл мэндэдээ бүү анхаар гэсэн үг биш гэдгийг ойлгоорой.

ХАМТАТГАХ: ГУРВАН УДАА ЧУХАЛ ЦАГ ҮЕ ТОХИОНО

Ирэх онд хамтатгахын ордныхонд гурван удаа чухал цаг үе тохионо. Энэ нь гурав, долоо, арваннэгдүгээр сард болох ба энэ үед таны амьдралыг өөрчлөх үйл явдал тохиох буюу таны ертөнцийг үзэх үзлийг өөрчлөх аж. Зуны саруудад та бусадтай нийтэч байж, хөгжилтэй нэгэн болж хувирна. Энэ хугацаанд танд олон баярт явдал тохиох аж.

Хайр дурлал: Хатуу дэглэм баримтлах, хорт зуршил зэрэг нь таны биеийн эрч хүчийг сулруулж, өвчлөл үүсгэхийг анхаараарай. Удаан хугацаанд үл тоосон шинж тэмдэг хүндэрч болно.

Карьер: Таны зөн совин, бусдыг мэдрэх чадвар дээд хэмжээнд байх тул ирэх онд бусдыг удирдах албан тушаалтан болон харилцааны мэргэжилтнүүд амжилттай байж манлайлна. Та ажил хэргийн салбарт тогтсон хэв маяг, дадсан арга барилаа өөрчилснөөр төсөөлж байгаагүй амжилтад хүрч чадна.

Эрүүл мэнд: Хайр дурлалын харилцаа сорилттой тулгарах бололтой. Сорилтыг давж гарснаар таны гэр бүл, хайр дурлал улам батажна. Ганц бие хүмүүс харилцаанд орохдоо өөрийгөө эрсдэлд оруулахаас болгоомжлоорой. Хэн бэ, гэдгийг нь танихаас өмнө яаран алхам хийсний хэрэггүй.

МЭЛХИЙ: ЭРСДЭЛТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТОМ ХУДАЛДАН
АВАЛТААС ТАТГАЛЗАХ ХЭРЭГТЭЙ

Энэ онд та өөрийн хувь тавилангийнхаа эзэн нь байх хэрэгтэй. Танд хүч чадал, авхаалж самбаа хангалттай боломжийг нээж өгнө. Та магадгүй оны дунд үеийг хүртэл өөрийн дассан амьдралаа өөрчлөхийг хүсэхгүй бололтой. Гэвч өөрийгөө шинээр сорьж, хүч чадлаа мэдрэх хэрэгтэй. Зарим нэг муу мэдээ, бүтэлгүйтэл, сэтгэл гонсойлгосон үйл явдал зэрэг нь таныг ямар ч сэтгэл хөдлөлгүй, дүйнгэ нэгэн болгоно. Гэвч эцэст нь та өөрийгөө шинээр цэнэглэж, урьд нь байснаасаа дээр нэгэн болж сэргэнэ. Энэ онд худал мэдээллээс болгоомжтой байх хэрэгтэй. Алдаатай, дутуу, худал мэдээллээс болж та том алдагдал хүлээх, нэр хүндээ алдах, ажлаа бүтэлгүйтүүлэх магадлалтай.

Хайр дурлал: Хайр дурлалын харилцаанд уналт, хагацал тохиох бололтой. Гэр бүлтэй хосуудын дунд хүүхэдтэй холбоотой асуудал үүсч магадгүй.

Карьер: Таныг үнэлдэг хүмүүс оны сүүл гэхэд танд шинэ албан тушаал санал болгож болзошгүй. Мөн үл хөдлөхтэй холбоотой маргаан гэр бүл, хамаатан садны дунд дэгдэж магадгүй. Орлого бага зэрэг нэмэгдэх ба танаас ухаалаг зарцуулалтыг шаардана. Эрсдэлтэй хөрөнгө оруулалт, том худалдан авалтаас татгалзах хэрэгтэй.

Эрүүл мэнд: Ирж буй он таныг эмчид нэг бус удаа хандуулна. Тиймээс өвчинг хүндрүүлэхгүйн тулд эртхэн эмчилгээ хийлгэх нь хамгийн чухал.

АРСЛАН: ГАНЦ БИЕ ХҮМҮҮС ХАЙР ДУРЛАЛАА СААДГҮЙ ОЛЖ ЧАДНА

Энэ онд бүх зүйлийн тэргүүнд та байх болно. Тэргэл сарны нөлөөгөөр оны эхнээс л та гялалзаж эхлэх ба манлайлах ур чадвар тань дээд түвшинд хүрнэ. Харин сар хиртэх үеэс эхлэн та сэтгэлээ захирахад хэцүү болж, бусдын анхаарлыг татах гэсэн хэт их оролдлогоосоо болж сэтгэл тогтворгүйтнэ. Зун таны хувьд амаргүй өнгөрөх бололтой. Учир нь та зарим үед хэт идэвхтэй, эрч хүчтэй болж ирснээ гэнэтхэн юу ч хийх сонирхолгүй болох зэргээр сэтгэл санаа тавгүй байхыг анхаараарай. Ажилдаа дур сонирхолтой хүмүүс амжилт гаргахад хялбар байх болно. Харин тийм биш бол цагаа үрэхийн оронд өөрийн юунд дур сонирхолтой, юуг илүү сайн чаддаг вэ гэдгээ эртхэн хайж эхэлсэн нь дээр. Есдүгээр сараас таны амьдралд шоу эхлэх болно. Энэ нь юу вэ гэвэл таны өмнө хүмүүсийн үнэн чанар илчлэгдэх ба тэдний өрөвдөлтэй хуурмаг дүр төрх гайхширлыг тань төрүүлэх бололтой.

Хайр дурлал: Энэ жил таны хайр дурлал, харилцаанд таатай жил болох төлөвтэй байна. Сэтгэл татах чадвар тань нэмэгдэж, гадаад төрхдөө багахан анхаарснаар ганц бие хүмүүс хайр дурлалаа саадгүй олж чадна. Харин цаашид удаан хадгалж чадах эсэх нь зөвхөн танаас шалтгаална. Гэр бүлтэйгээ харилцахдаа хэт өөрийгөө бодсон хандлагаа өөрчилснөөр олон зөрчлийг намжааж чадна.

Карьер: Нэг биш олон зүйл дээр ажиллаж байгаа мэлхийн ордныхон олж авахаас илүүтэй алдах магадлалтай. Тиймээс гол зорилгоо тодорхойлж, түүнийгээ дагаж мөрд. Гэсэн ч санхүүгийн байдал харьцангуй тогтвортой байх ба ямар ч байсан өнгөрсөн жилээс хавьгүй сайн байхыг амлажээ.

Эрүүл мэнд: Мэдрэлийн системдээ анхаарал хандуул. Стресс, санаа зовнил хоол боловсруулах системд сөргөөр нөлөөлж, бие махбодид хүндээр тусч болзошгүй. Тиймээс өөртөө анхаарал хандуул.

ОХИН: ЭНЭ ЖИЛ ХИЙ ХООСОН ХЭТ ИХ ЗҮЙЛ БОДОХ ХЭРЭГГҮЙ

Энэ онд та бүхнийг төгс хийхийг хичээж, зорилгодоо хүрэхийн тулд өөртэйгөө байнга зөрчилдөх бололтой. Хэрэв ба сэтгэл хөдлөл болон логик сэтгэлгээнийхээ тэнцвэрийг олж чадвал хүссэндээ хүрч чадна. Юу хүсч буйгаа тодорхой мэдэж байгаа хүнд ямар ч бэрхшээл саад болж чадахгүй. Өмнө нь төлөвлөөд эхлүүлээгүй ажил, дундаас нь зогсоосон төсөл зэргээ гүйцэлдүүлж чадна. Энэ нь танд амжилт авчирч, нэр хүндийг тань өсгөх бололтой.

Хайр дурлал: Энэ жил хий хоосон хэт их зүйл бодох хэрэггүй. Гэр бүлийн харилцаанд хэтэрхий удаан тэвчсэн сэтгэл хөдлөл, гомдол гунигаа гадагшдуулснаар үл ойлголцлыг бүр мөсөн арилгаж, амар тайвныг мэдрэх болно.

Карьер: Санхүүгийн байдал эрсдэлтэй байгаа тул хянамгай байх хэрэгтэй. Нэгэнт л та санхүүгийн хямралд орсон бол гарахын тулд нэлээд хэдэн сар зовно шүү. Хэн нэгэнтэй өрсөлдөх, сөргөцөлдөх хэрэггүй. Зун аялал, томилолтоор явах зэргээр гадаад орныг зорих бололтой.

Эрүүл мэнд: Хол явахдаа эрүүл мэнддээ анхаарч, түргэн тусламжийг хайрцгаа байнга өөртөө ойр байлгаарай. Намрын улиралд бусадтай харилцахад илүү хялбар байх болно.

ЖИНЛҮҮР: ШОУ ЦЭНГЭЭНД ХЭТ ДУРЛАЖ, ЭРСДЭЛТЭЙ АЯЛАЛД ГАРЧ МАГАДГҮЙ

2019 онд ажил хэрэг санаснаар бүтэх магадлал маш бага. Бүтэлгүйтэл, алдагдал таныг удаа дараа сөхрүүлэх гэж оролдоно. Та өөртөө итгэлтэй, авхаалжтай байснаар бүтэлгүйтлийг амжилт болон хувиргаж чадна. Зарим хүмүүс ажлаа солих боловч хэт өөр салбарт хүч үзэх гэсний хэрэггүй. Бусадтай шударгаар өрсөлдөж, арга заль хэрэглэх хэрэггүй. Санхүүгийн байдал тогтворгүй байна. Танд заримдаа их хэмжээний мөнгө гэнэт орох боловч зарим үед мацаг барихад хүрнэ. Шоу цэнгээнд хэт дурлаж, эрсдэлтэй аялалд гарч магадгүй. Энэ бүхний эцэст та өөрийнхөө хамгийн муу дүр төрхийг харах болно. Найз нөхдийн дунд маргаан, үл ойлголцол таныг ганцаардуулна.

Хайр дурлал: Энэ онд таны анхаарлын төвд гэр бүл, хайр дурлалын харилцаа байх бололтой. Гэр бүлдээ хайраа түгээж, хүнд асуудлыг даван туулахад таны оролцоо өндөр байх болно. Та гэртээ амар тайвныг мэдэрч, ямар ч стресс бухимдлыг тайлж чадна. Харин ганц бие хүмүүс эрэл хайгуулаа үргэлжлүүлсээр, түр зуурын хүмүүстэй учирсаар л байна. Гэхдээ та санаа зовох хэрэггүй. Учир нь та нарын олонх нь оны эцэс гэхэд удаан хугацааны харилцаа тогтоож, хосоо олж чадна.

Карьер: 2019 онд таны очих байр суурь ирээдүйд төлөх ёстой урьдчилгаа болж мэднэ. Карьер тань огцом өсөх үед хариуцлагтай хандах хэрэгтэй.

Эрүүл мэнд: Та энэ жил идэж буй бүхий л зүйлдээ анхаарал хандуулж, эрүүл хооллох хэрэгтэй. Ингэснээр та элэг, бөөрөө хамгаалж чадна.

ХИЛЭНЦ: САНХҮҮГИЙН БАЙДАЛ МАШ САЙН БАЙХ БОЛНО

Та юу хүсч, юунд тэмүүлж, юуг мөрөөдөж байна вэ. Энэ онд таны зарим мөрөөдөл, зорилго биелэх болно. Та аливаа шийдвэр гаргахдаа алдахаас эмээх хэрэггүй. Та алдвал туршлага болж оновол амжилт болох болно. Эрч хүчтэй, сэргэлэн цовоо байдал ажлаа гүйцэлдүүлэхэд дэм болно. Бүхэл жилийн турш завгүй хөдөлмөрлөж, тэр хэрээрээ үр шимийг нь хүртэхэд бэлдээрэй. Санхүүгийн байдал маш сайн байх болно. Та хэд хэдэн том төсөл дээр амжилттай ажиллаж чадна. Энэ нь таны орлогыг нэмэгдүүлээд зогсохгүй нийгэмд эзлэх байр суурийг өргөнө. Стресс бухимдалтай байх боловч та сэтгэлээ барьж сурах хэрэгтэй. Эс бөгөөс гэр бүл, ойр дотнынхондоо муухай аашилж, гомдоож мэдэх юм.

Хайр дурлал: Хайр дурлалын хувьд 2019 оны зун аюултай үе болох төлөвтэй байна. Хэрэв та өөрийн хүслээ дарж чадахгүй бол хайртай хүнээ алдаж мэднэ. Харин ганц бие хүмүүс романтик дурлалд толгойгоо мэдүүлж, бусдад ашиглуулж болзошгүй.

Карьер: Энэ жилийн турш таныг баг удирдах даалгавар өгөх ба туршилтын хугацаа өгч болзошгүй байна. Тиймээс өөрийн байр сууриа алдалгүй, шинэ албан тушаал дээрээ бат суухыг хичээж, өөрийгөө бүрэн дайчил.

Эрүүл мэнд: Таны эрүүл мэнд энэ онд сайн байх бөгөөд ямар нэгэн өвчин туссан ч хурдан эдгэнэ. Гэсэн ч та дархлаагаа дэмжиж, эрүүл агаар, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлээрэй.

НУМ: ЗУН ЭСВЭЛ НАМАР ТАНЫГ АЗЫН ТЭНГЭР ИВЭЭНЭ

Энэ жилийн хувьд та эрч хүчтэй, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, бусадтай нээлттэй харилцаатай байх болно. Таны итгэл үнэмшил ажил хэрэг болон хувийн амьдралд гол нөлөө үзүүлэх бололтой. Та тэр бүр бусдыг шүүж, дүгнээд байдаггүй, байгаагаар нь хүлээж авдаг зан чанар чинь бусадтай харилцахад таатай сэтгэгдлийг төрүүлдэг. Гэхдээ энэ онд та хэтэрхий яриасаг болох хандлагатай байгааг анхаараарай. 2019 онд та олон сонин хүнтэй танилцах бөгөөд энэхүү холбоо харилцаа нь ирээдүйд их тус болно. Хувийн амьдралдаа өөрчлөлт хийхэд таатай байх болно. Ялангуяа амьдрах орчин нөхцөлөө өөрчлөх, шинэчлэх, тодорхойгүй харилцаагаа цэгцлэхэд тааламжтай. Ажил дээр олон саад бэрхшээл тулгарч, тэр хэрээр бухимдал, стресс их байна. Асуудлыг шийдэхийн тулд та хамт олон, танил тал, найз нөхдийн тусламжийг авах хэрэгтэй болно. Санхүүгийн байдал харьцангуй сайн байх тул санаа амар байж болно. Зун эсвэл намар таныг азын тэнгэр ивээх тул сугалаанд хожих, мөрийнд ялах боломжтой.

Хайр дурлал: Гэр бүлдээ анхаарал, цаг заваа зарцуул. Ганц бие хүмүүс хоёроос дээш боломжит хүнтэй харилцаа тогтоох бөгөөд сонголт хийхэд хэцүү байх бололтой.

Карьер: Ажил, санхүүгийн салбар дээр таныг шинэ зүйлс хүлээгээгүй бөгөөд хуучин шигээ тогтвортой байхыг амлаж байна. Хамгийн гол нь бусдыг хуурч, бусдыг ашиглах гэсний хэрэггүй. Заль мэх ашиглан мөнгө олох нь ноцтой үр дагаварт хүрнэ.

Эрүүл мэнд: Намраас эрүүл мэнддээ анхаарч, дархлаагаа дэмжих хэрэгтэй. Хууч өвчин сэдэрч, хүндэрч болзошгүй байна.

МАТАР: ХУВИЙН АМЬДРАЛД ЧУХАЛ ҮЙЛ ЯВДАЛ ТОХИОХ БОЛОЛТОЙ

Зорилгоо шинээр тодорхойлж, амьдралдаа өөрчлөлт хийхээр бол нэгдүгээр сараас л эхлэх хэрэгтэй. Шинэ он танд олон боломжийг авч ирэх тул тэр бүрийг алдахгүй байхыг хичээгээрэй. Амбиц таныг тайван суулгахгүй бололтой. Ажил хэрэг дээр тэргэл сарны нөлөөгөөр амжилт ирэх боловч хамтрагч, түншүүдтэйгээ хэл амаа ололцох нь л чухал.

Хайр дурлал: Хувийн амьдралд чухал үйл явдал тохиох бололтой. Ганц бие хүмүүс сүй тавих, гэр бүлүүд шинэ хүнээ өлгийдөх зэргээр баярт үйл явдал тохионо. Гэр бүлээрээ хийх аялал зугаалга нь та нарын хайрын харилцааг бэхжүүлж, амьдралын өнгийг тодосгох тул жилийн зохимжтой цаг үед заавал зав гаргаарай.

Карьер: Ирж буй жилд та хэтэрхий итгэмтгий байх төлөвтэй байна. Тиймээс хэн нэгэнтэй хийж буй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахдаа сайтар судлаж байж зураарай. Эс бөгөөд та хууртагдаж мэднэ.

Эрүүл мэнд: Эрүүл мэндээ анхаарч, хэт их ажиллалгүй биеэ гамнаарай. Хаврын саруудад эрүүл мэнддээ анхаарч, дархлаагаа дэмжижсайтар амраарай.

ХУМХ: АЛДААН ДЭЭРЭЭ СУРАЛЦАЖ ЧАДВАЛ АМЖИЛТАА ХОЁР ДАХИН
НЭМЭГДҮҮЛЖ ЧАДАХ БОЛНО

2019 онд хумхын ордныхны амьдралд том өөрчлөлт гарна. Энэ нь зургаан жил тутамд нэг удаа тохиодог том өөрчлөлт бөгөөд гуравдугаар сараас эхлэн мэдрэгдэж эхэлнэ. Та нарын зарим нь гадаад байдлаа өөрчлөхөд хэт их анхаарал хандуулах боловч дотор хүнээ хэрхэн өөрчлөгдөж байгааг анзаарахгүй бололтой. Завгүй, эрчтэй амьдралын хэмнэлээсээ түр амсхийж, сүүлийн үед сурсан сургамж, туршлагаа нэг эргэцүүлж, тунгаах хэрэгтэй. Санхүүгийн байдал оны эхнээс л сайжирч эхлэх ба та тооцоотой байж чадвал хангалттай хуримтлал үүсгэж, өр зээлээ дарж чадна.

Хайр дурлал: Аравдугаар сараас од эрхэс хайр дурлалын харилцаанд таатай нөлөө үзүүлж эхэлснээр ганцаардмал хумхууд хайраар бялхах болно. Энэ хугацаанд гэр бүлийн харилцаа батжиж, бүл нэмэх, хамтдаа аяллаар явах зэргээр олон таатай үйл явдал тохионо.

Карьер: Таны яриа, өөрийгөө барьж чаддагүй байдал тань таны том төлөвлөгөөнд саад болж магадгүй. Тиймээс хянамгай байж, ярихаасаа өмнө сайн бодож тунгаах хэрэгтэй. Ажил хэрэгт дөрвөөс есдүгээр сарын хооронд олон таатай боломж гарч ирнэ. Албан тушаал дэвших, ажлаа солих, шинэ бизнес эхлүүлэх зэрэгт таатай. Алдаан дээрээ суралцаж чадвал амжилтаа хоёр дахин нэмэгдүүлж чадах болно.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн хувьд харшлын гаралтай өвчлөлөөс сэрэмжлэх хэрэгтэй.

ЗАГАС: АЖЛАА САЙН ЗОХИЦУУЛЖ, ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛДАА
АНХААРАЛ ХАНДУУЛ

Энэ онд загасныханд бизнесийн болон хувийн карьер хөөх том боломж нээгдэж байна. Өнгөрсөн онд тулгарсан эдийн засгийн бэрхшээлүүдийг даван гарсан ч тэнцвэрт байдлаа хадгалах гэж багагүй чармайх хэрэгтэй болно. Санхүү мөнгөний гачигдалд орвол гэр бүлийн харьцаа болон эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Зарим талаар аз сорьсон ажил танд муугүй амжилт авчирна. Ажлаа сайн зохицуулж, гэр бүлийн амьдралдаа анхаарал хандуулах шаардлага үргэлж гарна. Энэ нь ирэх онд таны шийдвэрлэх хамгийн чухал зүйлсийн нэг байх болно. Олонх хүмүүс ойр дотнын хүмүүсийнхээ дэмжлэг тусламжид найдаж болно. Таны төрөлхийн нийтэч болон өгөөмөр занг тэд мэдэх учир урьдын таатай дурсамжаа санан саад тотгорыг даван гарахад туслах болно. Худалдан авах ажиллагаа болон хайхрамжгүй гэрээ хэлэлцээрээс болж хууль, эрхзүйн хариуцлага хүлээх магадлал байгааг од эрхэс анхааруулж байна.

Хайр дурлал: Ганц бие хүмүүс хүсэн хүлээсэн романтик учралаа олох болно. 2019 он гэнэтийн учрал, болзоогоор эхэлж болзошгүй. Тиймээс өөрийн сэтгэлийг ойлгож, зөв шийдвэр гаргаарай.

Карьер: Хүнд, хэцүү үед хариуцлага үүрхээс айдаг байдал тань таныг гайхалтай боломжуудаас холдуулж болзошгүй. Айхаа боль. Та өөрийн бодож буйгаас илүү хүчтэй, бас ухаантай.

Эрүүл мэнд: Энэ жилийн дунд үед аялал жуулчлал, амралт зугаалга нь таны эрүүл мэндэд таатай нөлөө үзүүлнэ. Цэвэр агаар зөв хооллолт нь таны ирэх жилийн гол уриа байж, эрүүл мэндийн тань манаач байх болно.

1 сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here