Нүүр хуудас Танд тустай Амралтаараа НИМБЭГТЭЙ БЯЛУУ…

Амралтаараа НИМБЭГТЭЙ БЯЛУУ…

329
0
Амралтаараа НИМБЭГТЭЙ БЯЛУУ...
Амралтаараа НИМБЭГТЭЙ БЯЛУУ...
Амралтаараа НИМБЭГТЭЙ БЯЛУУ хийж идээрэй
Нимбэг жимсэнд дурлагсад хэр олон бол… Дургүй байсан ч дуртай болохоос өөр арга байхгүй нь дээ. Ялангуяа, хүйтэн сэрүүний энэ улиралд нимбэг нь хүний биед олон талын ач тустай, гайхалтай жимс юм. Хамгийн чухал нь нимбэгт С амин дэм ихээр агуулагддаг учраас дархлааны системийг дэмжиж, элдэв өвчин тусахаас сэргийлэх чадвартай. Нимбэгний ач тус үүгээр дуусахгүй. Бие дэх элдэв үрэвслийг бууруулна, жин хасна, арьс, үсний эрүүл ахуйд тустай. Мөн нимбэг нь калигаар баялаг учир зүрхний үйл ажиллагааг дэмжиж, тархи болон мэдрэлийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг ач тустай. Энэ бол нимбэгний үзүүлэх үр нөлөөний зөвхөн нэгхэн хэсэг. Тиймээс гэрийнхэндээ амттан хийхээр төлөвлөж буй бол бидний санал болгож буй Нимбэгтэй бялууг сонгоорой.   

ОРЦ

4 ш өндөг

1 аяга сүү

¼ аяга цөцгийн тос

¼ аяга масло

120 гр нунтаг нимбэг (пудр)

120 гр нунтаг ваниль

500 гр гурил (эсвэл 1 хайрцаг бялууны гурил)

Крем:

100 гр цөцгийн тос (өрөөний хэмд хайлуулсан)

1 ц/х үрж бэлтгэсэн нимбэгний хальс

2 аяга нунтаг элсэн чихэр

1-2 х/х нимбэгний шүүс

ХИЙХ ДАРААЛАЛ

Шарах шүүгээгээ урьдчилан халаана. Энэхүү бялууг хийхэд хоёр бялууны хэв хэрэг болох бөгөөд эдгээр хэвнүүддээ хүнсний цаас дэвсэж, эсвэл сайтар тосолж бэлтгэнэ.

Томхон саванд өндөгнүүдээ хагалж хийгээд холигчоор сайтар холино.

Дээрээс нь хайлуулсан цөцгийн тос болон сүү, масло зэргээ хийгээд мөн сайн холино.

Хөөсөртөл нь сайн хольсны дараа дээрээс нь нунтаг ваниль болон нимбэгээ нэмж хийгээд мөн сайтар холино.

Хамгийн сүүлд нь гурилаа хийгээд сайн холиод л зуурмаг бэлэн болно.

Зуурмагаа урьдчилан бэлдсэн хоёр хэвэндээ тэнцүү хуваан хийгээд шарах шүүгээндээ 35 минут хэртэй жигнэнэ. Болсон эсэхийг нь шүдний чигчлүүр хатгаж үзээд, наалдахгүй байвал болсон гэсэн үг. Бэлэн болсон бялуун дээрээ нимбэгтэй кремээ түрхээд хөргөгчинд хэсэг хугацаанд хийн бэхжүүл. Ингээд нимбэгтэй бялуугаа хуваан зооглож болно.

Крем хийх арга:

  1. Өрөөний хэмд хайлуулсан цөцгийн тос дээрээ нимбэгний үрсэн хальсаа хийгээд цахилгаан холигчоор холино.
  2. Дээр нь нунтаг элсэн чихрээ хийгээд мөн сайтар холино.
  3. Үүн дээрээ нимбэгнийхээ шүүсийг хийгээд сайтар холиод крем бэлэн болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here