Нүүр хуудас Танд тустай АМТАТ ЖОР: Будааг хэрхэн шарж ашиглах вэ?

АМТАТ ЖОР: Будааг хэрхэн шарж ашиглах вэ?

376
0
Sharsan-budaa-01
Будааг хэрхэн шарж ашиглах вэ?

     Аливаа хоолны нэр төрөл, амт чанарыг БУДАА хэмээх зүйлгүйгээр төсөөлөх аргагүй. Будааг зөвхөн агшааж хэрэглэхээс гадна, хэрхэн шарж хэрэглэх талаарх хялбархан жороос хүргэж байна. 

Орц:

  • Масло- 2 халбага
  • Өндөг- 2 ширхэг
  • Масло- 1 халбага
  • Хэрчсэн сонгино- 1/4 аяга
  • Хэрчсэн ногоон чинжүү- 1/4 аяга
  • Агшаасан будаа- 2 аяга
  • Чанаж бэлтгэсэн гахайн мах- тал аяга
  • Соё соус- 1/4 аяга
  • Вандуй- тал аяга

Хийх арга:

Хайруулын тавгаа халааж, 1 халбага масло хийж хайруулах бөгөөд үүндээ өндгөө хийж, салгаж хуурсны эцэст гаргаж авна.

Дахин хайруулын тавгаа халааж, үлдсэн 1 халбага масло хийж, үүндээ сонгино, чинжүү зэргээ 3 минут хуурах аж.

Харин үүндээ шарж бэлтгэсэн өндөг, будаа болон махаа хийж хуурах төдийгүй соё соусаар амтлах байна. Ингээд л таны будаа хормын төдийд бэлэн болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here