Нүүр хуудас Танд тустай АМТАТ ЖОР: Баярын ширээний БАЙЦААНЫ САЛАТ

АМТАТ ЖОР: Баярын ширээний БАЙЦААНЫ САЛАТ

1585
0
baitsaanii-salat
байцааны салат хийх жор

     Сар шинийн баяр хаяанд ирсэн энэ цагт, гэрийн эзэгтэй нар маань гарын ур аа гаргаж хийсэн амтат хоолоор зочдоо дайлдаг. Бууз, нийслэл салатын хажуугаар хоолны шингэцийг сайжруулах амтат байцааны салатыг хэрхэн хийх жороос хуваалцаж байна. 

Орц:

  • Бөөрөнхий байцаа
  • Ногоон огурцы
  • Ногоон сонгино
  • Оливын тос эсвэл ургамлын тос
  • Давс

Хийх арга:

  • Бөөрөнхий байцааг нарийн савхан хэлбэртэй хэрчээд багахан давс хийгээд 3-4 удаа зөөлөн базна /Хэт зөөлөртөл биш бага зэрэг. Хэрвээ байцаанаас шүүс их ялгарвал шүүгээд аваарай/.
  • Байцаан дээрээ огурцы болон сонгиноо нарийн савхан хэрчиж хийгээд бага зэрэг тостой хутгаад л бэлэн. Давсыг өөрийн амталгаагаар хийгээрэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here