Нүүр хуудас Танд тустай АМТАТ ЖОР: Гэрийн нөхцөлд тефтель хэрхэн хийх вэ?

АМТАТ ЖОР: Гэрийн нөхцөлд тефтель хэрхэн хийх вэ?

1760
0
teptel
Гэрийн нөхцөлд тефтель хэрхэн хийх вэ?

ОРЦ:

  • Мах 500 гр/ үхэр,хонь/
  • Агшаасан будаа 250гр
  • Давс
  • Сонгино 1 тал
  • Сармис 2 хумс
  • Крахмал: 2 А/х

Машиндсан махан дээрээ агшаасан будаагаа нэмээд крахмал давс, перец, сонгино, сармис гээд хүссэнээрээ амталж болно.

Бага багаар тасалж аваад сайн чигжиж бөөрөнхийлж өгнө.

Махан бөөрөнхийгөө хуурай гурилаар бүрээд халаасан тосонд тал талаас нь хайрс тогттол шараад шарах шүүгээнд 180 градуст 25 мин болгоно.

Соус:

Мах шарсан тосон дээрээ 2 том халбага масло хайлуулаад сонгино, сармисны голоо маш жижиг хэрчээд масло дээрээ хийн шаргал болтол нь шарна.

Өөр цайны аяганд хүйтэн усанд 1 том халбага гурил уусгаад шарсан сонгино сармис дээрээ хийгээд давсаа өөрийн амталгаагаар тааруулж бага галаар буцалгана. Байнга хутгаж байна. Удалгүй өтгөрөөд ирнэ.

Хамгийн сүүлд айл болгонд байдаг кетчуп 1 том халбага хийгээд хутгаад соус маань бэлэн болно. Бусад хачир нь таны мэдэлд.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here