Нүүр хуудас Танд тустай АМТАТ ЖОР: Догбуги хэрхэн хийх вэ?

АМТАТ ЖОР: Догбуги хэрхэн хийх вэ?

4762
0
dogbugi
Догбуги хэрхэн хийх вэ?

Хайртай дотны хүмүүсдээ өөрийн гараар амтат хоол хийж өгөөрэй.Ингээд Солонгос үндэсний амтат Догбуги хийх жороос хүргэж байна.

ОРЦ:

  • Каре дог (Бөөрөнхий урт цагаан догг) 350гр
  • лууван 20гр
  • бөөрөнхий сонгино 80гр
  • нитари мөөг 100 гр
  • үхрийн мах 100 гр
  • дэвтээсэн пюүги мөөг 70гр
  • сүгжү 50гр
  • өндөг 1ш
  • бага зэрэг хушны самар
  • ясны шөл 1 аяга
  • Тос бэлтгэх материал: Чамкрым 1 халбага, цуу 1 халбага

Амтлагч бэлдэх:

  • цуу
  • сахар
  • гүнжидтэй давс
  • чамкрым

Лууван, нитари мөөг, ногоон сонгино амтлах материал:

  • давс 1/2 халбага
  • бяцалсан сармис 1 халбага
  • цуу 1/2 халбага
  • чамкрым 1/2 халбага
  • гүнжидтэй давс 1/2 халбага

Дэвтээсэн пюүги мөөгийн бэлдэх материал:

  • цуу
  • чамкрым
  • бяцалсан сармис
  • сахар
  • гүнжидтэй давс 1/2 халбага
  • перц баг зэрэг

Хийх арга

1. Карэ доггийг бага зэрэг хатуу байгаа дээр нь 4-5см урттай хэрчсэний дараа дахин дундуур нь 4-6м хэртэй хэрчинэ. Хэрчсэн доггийг буцалж байгаа усанд бага зэрэг чанаад авах ба усгүй болгосныхоо дараа бэлтгэсэн тосон амтлагчууддаа хийж холино.

2. Сүгжүний толгой болон сүүл хэсгийг аваад лууванг 4см урттай нарийхан хэрчээд тус тусад нь бага зэрэг шарна.

3. Бөөрөнхий сонгино уртаар нь нарийхан хэрчээд Нитари мөөгийг бага зэрэг буцалж буй усанд хийн буцалгасны дараа ногоо амтлагчид хийж холино. Үүний дараа тус тусад нь халсан хайруулын тавган дээр шаран хөргөнө.

4. Усанд дэвтээсэн пюүги мөөгний үндсийг нь аван нарийхан хэрчинэ. Үхрийн махаа бас нарийхан хэрчээд амтлагчид хийж амталсны дараа халаасан хайруулын тавган дээр үхрийн мах болон пюүги мөөг хийж хуурна.

5. Үхрийн мах ба пюүги мөөгийг хуурсан хайруулын тавганд чамкрым хийсний дараа Доггоо хийнэ.

6. Үлдсэн ногоонуудаа хийгээд дахин хуурна.

7. Ясны шөл хийгээд дахин нэг удаа буцалгаад дарвиад ирвэл галаа унтраана. Цуу, сахар, гүнжидтэй давс, чамкрым хийгээд амт оруулаад аяганд хийсний дараа урьдчилан шарсан өндөг хийгээд бага зэрэг самар цацаж өгнө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here