Нүүр хуудас Танд тустай АМТАТ ЖОР: Загасны махтай зутан шөл

АМТАТ ЖОР: Загасны махтай зутан шөл

927
0
АМТАТ ЖОР: Загасны махтай зутан шөл хийх үү...
Энэхүү зутан шөл нь Франц үндэсний хоолны нэг бөгөөд цөцгийтэй хольж хэрэглэдэг байна. 19 дүгээр зууны үеэс дэлгэрсэн уг шөлөнд олон төрлийн шинэхэн ногоо ордог учраас амин дэмээр баялаг.

Хүйтэн сэрүүний улирал ирж байгаа учраас хоолныхоо цэсэнд нэмж, гэр бүлийнхэндээ хийж өгвөл дархлаа сайжирч, эрүүл мэндэд тустай. Мөн загасны мах нь олон төрлийн амин дэм, эрдэс бодисоор баялаг учраас хоолны тэжээлт байдлыг улам илүү сайжруулах болно. Ялангуяа, загасны мах нь омега-3 амин дэмээр баялаг болохоор зүрх болон уураг тархины үйл ажиллагаанд хамгаас илүү тустай.

Мөн хүнд хамгийн хэрэгцээтэй амин дэмүүд болох Д, В2 амин дэм, цайр, төмөр, магни зэрэг эрдэс бодисуудаар баялаг учраас загасны махыг тогтмол хэрэглэх нь эрүүл байх нэг үндэс юм. Тэр дундаа Д амин дэмээр баялаг учир хүүхдүүддээ загасны махтай хоолыг тогтмол хийж өгөхийг зөвлөж байна.

Порц: 4 хүн

Илчлэг: 500 калори

Бэлтгэх хугацаа: 30 минут

Орц

orts
Найрлага

4 хэрчим ясгүй сагамхай загас

1 ш бүтэн талх

30 гр лаазалсан улаан лооль

250 гр төмс

2 ш лууван

4 хумс саримс

2 ш майлз ногооны иш

1 ш бөөрөнхий сонгино

1 салаа ганга өвс (хийхгүй байсан ч болно)

1 салаа яншуй

4 х/х масло

1 х/х халуун ногоотой амтлагч

Хийх арга:

1.Шарах шүүгээгээ 200 хэмд халаана. Энэ хооронд ногоонуудаа угааж цэвэрлэнэ. Хөлдөөгчнөөс загасны махаа гаргаж, өрөөний температурт гэсгээнэ. Цэвэрлэж бэлтгэсэн төмс, луувангаа дунд зэргийн хэмжээтэйгээр хэрчинэ. Саримсаа хавтгай нарийн хэрчинэ. Сонгино болон майлз ногоогоо урт нарийн хэрчинэ. Яншуйгаа жижиглэн хэрчинэ. Талхаа идэх хэмжээгээрээ жижиглэн зүсэж бэлтгэнэ.

shol 01

2.Томхон саванд маслоо хийгээд бага гал дээр хайлуулна. Хайлсны дараа төмс, луувангаа хийгээд шаргалттал нь хуурна.

3.Үүн дээрээ саримс, майлз, сонгино болон амтлагчаа хийх бөгөөд дээр нь бага зэргийн давс, хар перец нэмж хийгээд хуурна.

shol 03
хийх арга

4.Хуурч байгаа ногоонууд дээрээ ½ аяга ус хийгээд дээр нь ганга өвс, улаан лоолио хийгээд өндөр хэмийн гал дээр буцалгана. 4-6 минут хэртэй буцалгасны дараа галаа бууруулна. Шөлөө амсаж үзээд давс, амтлагч нэмж болно.

5.Хайруулын тавганд маслоо хийгээд хайлуулна. Энэ зуур хавтгай таваг дээр зүссэн талхнуудаа тавиад дээр нь хайлсан масло жигдхэн тарааж асгаад бага зэргийн давс, хар перец цацна. Үүнийгээ халсан шарах шүүгээнд шаргалттал нь 4-6 минут хэртэй шарна. Шарах шүүгээнээс талхаа аваад хөргөнө. Хөрсний дараа бүтэн саримсаар талхнуудаа сайтар үрнэ. Ингээд шөлтэйгээ хольж идэх шарсан талх бэлэн болно.

shol 05
Хийх арга

6.Дөрвөн хэрчим загасны махнуудынхаа хоёр талыг давс, хар перецээр амтална. Үүнийгээ шөлөндөө хийгээд 4-6 минут хэртэй буцалгана. Хоол бэлэн болсны дараа хоёр сэрээний тусламжтайгаар бүхэл загасны махаа жижиглэж хуваана. Ингээд аягалахад бэлэн. Шөл дээрээ багахан яншуй цацаж өгөөрэй.

6

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here