~Нимбэг, сармистай шарсан тахиа хэрхэн хийх вэ?~
ОРЦ
4 тахианы далавч
4 ш тахианы мөч
2 х/х оливийн тос
1 ц/х жижиглэн хэрчсэн саримс
Давс, хар перец
1 ш нимбэгний шүүс
Хийх дараалал
Юуны өмнө, шарах шүүгээгээ урьдчилан халаах бөгөөд энэ хооронд саванд далавчнуудаа хийгээд дээр нь саримс, оливийн тос, нимбэгний шүүс, давс, хар перец зэргээ хийгээд хутгана. Үүнийгээ 10 минут тавьж, амраана.
Тахиагаа амраасны дараа шарах шүүгээнийхээ гриллний төмөр дээр тахиануудаа эгнүүлэн тавина. Үүний дараа тахианууд дээрээ хөндлөн нарийн хэрчсэн нимбэгээ өрж тавина.
Шарах шүүгээнд 40-45 минут хэртэй шарна. Бэлэн болсон тахиагаа гаргаж, хөргөсний дараа таваглаж, шинэ ногооны салаттай хачирлан идээрэй.