Гэрийн эзэгтэй нарын хоолны жорыг арвижуулах Галби хийх аргаас хүргэж байна. Энэ нь үхрийн жижиг хавиргуудаар хийдэг хоол юм. Будаанаас гадна салатны, далайн байцайнуудаар хачирлавал зохимжтой.
Орц:
-16 жижиг хавирга
-1 аяга буурцагны соус /soy sauce/
-3/4 аяга элсэн чихэр
-1/2 аяга цэвэр ус
-1 ширхэг лийр /хэрчсэн/
-1 ширхэг сонгино /хэрчсэн/
-2 хоолны халбага нунтаг сармис
-4 хоолны халбага ургамлын то
с -1 хоолны халбага перц
-1 хоолны халбага цагаан гааны шүүс
Хийх арга
1. Хавиргаа угаана. Дараа нь усанд хийж 1 цаг дэвтээгээд шүүж гаргана.
2. Сонгино, лийрээ хамтад нь нухашлана. Нухашлагч машинд хийж болно.
3. Нухшаа өөр саванд шилжүүлээд дээр нь махнаас бусад үлдсэн найрлагуудыг хийж холино.
4. Дэвтээсэн хавиргаа хольцтой саванд хийж таглаад 8-10 цаг даршилж хонуулна.
5. Маргааш нь хавиргынхаа тал бүрийг 2-3 минут орчим шарж гаргана.
6. Бэлэн болсон галбиг будаатай олгоно.