Өмнөө зорилго тавьж, амжилтын өөд тэмүүлэхээр гараагаа хэдийн эхэлсэн ч нэг л үр дүн мэдрэгдэхгүй байна уу? Ихэнх хүнд энэ асуудал эхэндээ тулгардаг ч амьдралын хэвшлээ багахаан өөрчилөхөд л хэцүү байсан зүйлс амархан болж хувирдаг. Гэхдээ хүмүүс яг юунаас эхлэхээ сайн мэдэх байх нь олонтаа. Амжилт олж, зорилгодоо хүрэх гол түлхүүр нь өдөр тутмын амьдралын энгийн зүйлсүүдийг өөрчлөхөөс эхэлнэ. Амжилтанд хүрэхийн тулд цаг гаргаж, жижиг гэлтгүй чухал зүйлсийг алдалгүй дагаж мөрдөж, хэрэгжүүлж байх нь чухал. Жижиг зүйлээс том зүйлийн эхлэл тавигддаг. Тиймээс амьдралынхаа хэв маягийг өөрчлөх 6 дадлыг өөртөө хэвшүүлэхийг зөвлөж байна.
Өглөө бүхэн эртлэх босч
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
Огторгуй хурмаст уужмын хутгаа
Оюун ухаанд тань хайрлах болно
Өглөө эрт босох нь сэрүүлэгтэй зэрэгцэн босохоос ч илүү чухал. Ихэнх хүмүүсээс та түрүүлж босож чадсанаар өглөөний ажлаа илүү тайван, мөн чимээ багатай гүйцэтгэж чадна. Таны утсанд зурвас ирэх, эсвэл байнга хангиналгүй албаны мэйл хаягаа шалгаж, эсвэл өөрт өгөгдсөн даалгавраа биелүүлнэ гээд төсөөлөөд үз дээ. Өглөө эрт боссоноор та өөртөө зүгээр нэг нэмэлт цаг гаргах бус, харин та илүү ихийг биелүүлж, гүйцэтгэх тун нандин цагийг гаргаж байна гэсэн үг.
АЖЛУУДАА ТӨЛӨВЛӨЖ СУР
Өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийн гол түлхүүр нь урьдчилсан төлөвлөгөө гаргаж байх. Цаг бол алт. Тиймээс цагаа зөв зохистой өнгөрүүлэхийг хүсэж байгаа бол өмнөх өдөр нь ажлаа төлөвлөж байх хэрэгтэй. Ингэснээр та өглөө сэрсэн цагаасаа эхлээд юу хийх ёстойгоо нэг бүрчлэн мэдэж байх болно.
АЖЛУУДАА АЧ ХОЛБОГДЛООР НЬ ЭРЭМБЭЛ
Олон хүмүүс чухал асуудлаа хойгуур тавьж, эцсийн хэдэн минутанд амжуулахыг хичээдэг. Зарим хүмүүс тэрхүү асуудалд илүү цаг гаргана гэж боддог бол, зарим нь түүний хүнд бэрх байдлаас түвэгшээх нь бий. Ямар ч шалтгаантай хойшлуулсан бай, чухал асуудлуудыг урьтал болгож, өөрийгөө сорьж бай. Түүнийг эхлээд амжуулсаны дараа жижиг асуудлуудад анхаарлаа хандуул. Тун чухал төсөл дээр ажиллаж, түүний оньсыг тайлсаны дараа бусад жижиг асуудлууд танд илүү амархан санагдана. Энэ нь хэдий жижиг өөрчлөлт боловч, таны үр дүнтэй байдлыг эрс нэмэгдүүлнэ.
УНШИЖ ТАРХИА ЦЭНЭГЛЭ
Та өдөр бүр уншиж байх ёстой. Уншилгүй нэг өдрийг өнгөрөөснөөр өөрийнхөө тодорхой нэг хэсгийг хөгжүүлж болох байсан боломжийг алдана. Та заавал хэдэн цагийн дотор нэг боть дуусгах гээд зүтгэх шаардлагагүй. Харин өдрийн ердөө 20-30 минутыг л уншихад зарцуулахад хангалттай. Та ном уншсанаар тархины бодож сэтгэх үйл явцыг нэмэгдүүлж, цоо шинэ санааг олж болох давуу талтай. Заавал ном гэлтгүй сонин, сэтгүүл уншсанаар мөн адил тустай. Ингэснээр эргэн тойрны мэдээллийг цаг алдалгүй авах бөгөөд магадгүй таны ажилладаг салбарт ч хэрэгтэй мэдээлэл явж байж болох юм.
ДАСГАЛ ХИЙЖ, БИЕЭ ЧИЙРЭГЖҮҮЛ
Хэдий 30 минут байсан ч хамаагүй өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж байх нь чухал. Дасгал хөдөлгөөн хийснээр таны бие эрч хүчийг нэмэгдүүлж, сэтгэл санааг өөдрөг болгох ендорфин ялгардаг. Дан ганц та баяртай, мөн эрч хүчтэй байгаад зогсохгүй, дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр стресс гэдэг зүйлээс үргэлж ангид байж чадна.
ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛ
Зарим хүмүүст энэ нь хэцүү санагдаж болох ч, үнэндээ бид бүгдийн сурч, өөртөө хэвшүүлэх шаардлагатай зайлшгүй зүйлсийн нэг. Бидний амьдрал, ажил болон хувийн шаардлагад дарагдах үед эргэн тойрны хүмүүстээ талархал илэрхийлэхээ нэгмөсөн мартдаг. Хэдий тийм ч үүнийг заавал санаж яваарай. Бусдад сэтгэлээсээ талархах нь таны өмнө шинэ үүд хаалга нээгдэж, олон шинэ танилуудтай болно. Энэ нь таны амьдралд аз жаргалыг бэлэглэж, мөн шинэ мэдрэмжийг өгөх болно.