Нүүр хуудас Танд тустай Аяллын тасалбар худалдаж авах тохиромжтой ЦАГ

Аяллын тасалбар худалдаж авах тохиромжтой ЦАГ

108
0
aylaliin-tasalbar
Аяллын тасалбар худалдаж авах хамгийн тохиромжтой ЦАГ

         Урин дулаан цаг наашилж, хайртай дотнын хэн нэгэнтэйгээ харь оронд аялал хийхээр төлөвлөж байна уу. Хэдийгээр бид амралтаараа аялах дуртай боловч бүх зүйл санаснаар болдоггүй. Ихэнх хүмүүс хамгийн сайн бөгөөд хямд үнэтэй зочид буудал, нисэх онгоцны буудал руу хэрхэн яаж хүрэхийг л боддог. Тэгвэл үүнээс өмнө нислэгийн талаар бодох хэрэгтэй.  Та нисэх онгоцны билет худалдаж авах хамгийн тохиромжтой цаг хэзээ вэ гэдгийг мэдэх үү…

Хаврын нислэгийг худалдан авах хамгийн сайн цаг

Хэрэв та хаврын саруудад амралтаар явах гэж байгаа бол цаг хугацааг зөвөөр ашиглах хэрэгтэй. Хаврын улирал нь агаарын тээврийн компаниудын нислэгийн үнийг өсгөх цаг үе байдаг. Гэсэн хэдий ч хэрэв та хамгийн сайн тохиролцоонд хүрэхийг хүсвэл 90-ээд хоногийн өмнө нислэгээ захиалах нь хамгийн тохиромжтой.  Ингэснээр 263 хүртэл доллар хэмнэх боломжтой.

Зуны нислэгийг худалдан авах хамгийн сайн цаг

Хүн бүр урин дулаан зунаар гадагшаа амарч, зугаалах хүсэлтэй байдаш. Зуны саруудаас долдугаар сар нь хамгийн эрэлттэй бөгөөд нислэг нь хамгийн үнэтэй гэсэн үг. Зуны хямд нислэгт зориулж наймдугаар сар эсвэл 9-р сарыг сонгож, ингэхдээ 47 хоногийн өмнө урьдчилан захиалга хийгээрэй. Ингэвэл өөртөө хэмнэлтийг хийж болох юм.

Намрын нислэгийг худалдан авах хамгийн сайн цаг

Энэ цаг мөчид та аялах нь өөртөө ихээхэн хэмжээний доллар хэмнэх боломжтой. Учир нь оюутан сурагчдын хичээл эхэлсэнтэй холбогдуулан агаарын тээврийн компаниуд хямдрал зарладаг.

Өвлийн нислэгийг худалдан авах хамгийн сайн цаг

Өвөл цагт нислэгийн компаниуд үнийн хөнгөлөлтөөр дүүрэн байдаг. Та хэзээ, хаашаа аялах эсэхээ урьдаас төлөвлөсөн бол хямд үнээр нисэх боломжтой. 62 хоногийн урьдчилсан захиалга танд хамгийн хямд үнийг олгоно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here