Нүүр хуудас Танд тустай Баяр тэмдэглэх газраа сонгохдоо анхаарах ЗӨВЛӨМЖ!

Баяр тэмдэглэх газраа сонгохдоо анхаарах ЗӨВЛӨМЖ!

421
0
hunsnii-ayulgui-baidal-01
Баяр тэмдэглэх газраа сонгохдоо анхаарах ЗӨВЛӨМЖ!

Албан байгууллага, хамт олон “Шинэ жилийн баярын арга хэмжээ”-г зохион байгуулах зоогийн газраа сонгохдоо дараах зөвлөмжийг анхаарна уу. Үүнд:

1. Хоол үйлдвэрлэлийн ажлын байр нь ариун цэврийн шаардлага хангасан байгаа эсэхийг анхаарах

2. Их хэмжээний хоол хүнсийг нэг дор бэлтгэн хадгалахад, хүргэх хүчин чадалтай эсэх

3. Ажиллагсад нь эрүүл мэндийн шинжилгээнд бүрэн хамрагдсан эсэх

4. Хоол хүнсэнд хэрэглэж буй хүнсний түүхий эд, материал нь чанар аюулгүй байдлыг хангасан тухай шинжилгээний бичигтэй, баталгаажилттай эсэхийг сайтар хянаж үзнэ үү!

Жич: “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуульд үйлчлүүлэгч нь тухайн газрын ариун цэвэр, бүтээгдэхүүний чанар аюулгүйн баталгааг шаардан үзэх эрхтэйг хуульчилсан байдаг тул та болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон хамт олноо сэргийлнэ үү.

Иргэд:
– Хоол хүнсийг бүрэн гүйцэд болгосон эсэхийг шалгаж хэрэглэх,

– Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнээ зөв хадгалж, бүрэн боловсруулан хэрэглэх, хоносон хоол, удаан хадгалсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here