Нүүр хуудас Танд тустай Бүсгүй таны ХӨХ хэлбэрээ алдаж байна уу…

Бүсгүй таны ХӨХ хэлбэрээ алдаж байна уу…

962
0
hohnii_helber
ХӨХ-ний хэлбэрийг хадгалах зөвлөмж

Гоо сайхан ертөнцийг аварна хэмээсэн байдаг. Эмэгтэй хүн бүр гоё сайхан байхаар заяагдсан улс. Энэ гоо сайхан хэмээх ойлголт маш олон төрөл байдаг бөгөөд, эмэгтэй хүний бахархал, бэлэг тэмдэг нь ХӨХ хэмээх эрхтэн юм.

Гэвч олон шалтгаанаас болж хэлбэр нь алдагдах тохиолдол бий. Тиймээс бүсгүй хүн бүрт хэрэг болох дараах 5 зөвлөмжийг хүргэж байна.

Цээжин дээр бага даралт өгөх

Өөртөө яг тохирсон хөхний даруулга сонгох хэрэгтэй. Хөхөө өндөр харагдуулахын тулд хэт бариун хөхөвч зүүх мөн мөрийг нь багасгаж цээжиндээ ачаалал өгч болохгүй. Энэ нь хөхний хэлбэр эвдрэх нэг шалтгаан болдог. Мөн цусны эргэлтийг багасгаж эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.

Хүйтэн ус ашигла

Хүйтэн усанд орох нь арьсыг чангалж, цусны эргэлтийг сайжруулдаг. Гэвч та байнга хүйтэн усанд орж чадахгүй бол мөс, хүйтэн устай алчуур зэргийг ашиглан хөхний орчим жин тавьж байгаарай. Жирэмсэн, хөхүүл үед болохгүй гэдгийг анхаараарай.

Хөхний хэлбэр алдагдахаас сэргийлэх зөвлөмж

Нуруу

Цээжээ аль болох цэх байлгахыг хичээ. Энэ нь булчинд тодорхой хэмжээнд нөлөөлж, хөхийг унжихгүй байхад тун хувь нэмэртэй. Байнга бөхийж явах, бөхийж суух зэргээс хөх унжих нэг шалтгаан болдог.

Дасгал хийхдээ

Гүйх, идэвхтэй хөдлөх нь эрүүл мэнд болон олон талаараа хүнд хэрэгтэй. Гэвч хөхний хувьд тийм ч таатай биш. Огцом хөдөлгөөн хийж, хэт хөхөө хөдөлгөвөл нарийн эд эс нь тасарч байдаг. Тиймээс дасгал хийхдээ зориулалтын хөхний даруулгатай зүүхийг зөвлөж байна.

Нарны гэрлээс зайлсхий

Хэрвээ та наранд биеэ шарах гэж байгаа бол хөхөө хамгаалах хэрэгтэй. Мөн нарнаас хамгаалах янз бүрийн тос түрхэхгүй байхыг зөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here