Царай зүс, бие галбир, өнгө үзэмж тийм сайн биш хүмүүсийн өөрийгөө тайтгаруулах нэг арга бол ДОТООД ГОО САЙХАН гэх зөвтгөл байж болох юм. Чухамдаа дотоод гоо сайхан гэж юу вэ?
Дотоод гоо сайхан гэдэг зүгээр нэг гоо сайхны тухай төсөөлөл биш харин бодсоноос ч хүчтэй зүйл юм. Эдгээр чанар л хүнийг харагдах байдлаас нь илүү сайхан харагдуулдаг билээ.
Дотоод гоо сайхан гэдэг нь хүний харагдах үзэмжийг биш харин тухайн хүний зан төлөв, хандлага, хүн шиг хүн байхтай холбоотой ойлголт байж болох юм. Гадаад үзэмжээс илүүтэйгээр дотоод гоо сайхнаа зүлгэн тордож, нэн түрүүнд чухалчилж үзэх хэрэгтэй.
Гоё сайхныг хараад өнгөрөх боловч, дотоод гоо сайхан бусдыг илүүтэй татдаг
Өөртөө итгэлтэй, гоо сайхан төрхтэй хүнтэй учрах нь мэдээж тааламжтай хэдий ч, хүмүүс заримдаа гадаад төрхөд татагдан, тухайн хүнийхээ мөн чанарын тухай орхигдуулан, төсөөлөлгүй, бодох ч сөхөөгүй итгэлээ өгч, дараа нь юу ч биш байсныг нь ухаардаг. Магадгүй бусдын нүдээр бол онцгойрох юмгүй хаагдахаар тийм эрхэм нэгэн.
Ажил хэрэг, албан харилцаанд анхны сэтгэгдэл төрүүлэгч нь мэдээж царай төрх, бие галбир байж болох ч бусад тал дээр магадгүй танд л байдаг тэр чанараар хүмүүс таныг хүлээн авч харьцах болно. Тийм учраас гадаад гоо үзэмж үнэн байж чаддаггүй.