Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг гоожуураас гарч байгаа усан дахь төмөр, хлор байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн байдаг.
Хлор нянг устгадаг ч органик бодистой харилцан үйлчилснээр бие махбодод хуримтлагдах таагүй нэгдлүүдийг үүсгэдэг байна.
Мөн хатуу усанд кальци, магни ихээр агуулагдсан байдаг нь бөөрийг ачаалалд оруулж, бөөрөнд чулуу үүсэхийн дохио болдог. Үүний зэрэгцээ хатуу ус цай, кофены амтыг сулруулж, ахуйн техник, сав суулганд өнгөр тогтоодог. Бие организмд ус чухал. Гэхдээ цэвэр, элдэв хольцгүй ус уух нь зөв. Гоожуурын усыг аяга тосоод шууд ууж харагддаг. Энэ нь буруу. Гоожуурын ус нь хамгийн бохир ус юм.
Ер нь гоожуурын усны 25-30 хувь нь бохирлогдсон байдаг. Орост орон сууцны хоолойгоор дамжуулж байгаа усны 50 хувь нь унданд хэрэглэх боломжгүй ус байдаг аж. Ус голчлон төмрийн зэврэлт хольцтой байдаг гэнэ. Зэвэнд идэгдсэн төмрийн нүхээр элдэв бохир зүйл орж болзошгүй. Тийм учраас орон сууцны байшингийн төмөр хоолойгоор дамжуулж байгаа ямар ч ус ундны зориулалтад тэнцдэггүй.
Ер нь хлор, сульфат мэтийн бодис нь ходоод бөөр, зүрх судсанд муу нөлөөлдөг. Мөн азот, хлор хоёрын нэгдэл нь элэг, бөөрний дутагдалд хүргэдэг. Харин алюмин нь мэдрэлийн төв системд муугаар нөлөөлдөг, төмөр нь харшил үүсэх нөхцөл болдог аж
Усаа заавал буцалга
Савласан ус аваад уугаад байвал болох мэтээр төсөөлж байна уу. Гэвч Английн эрдэмтэд савласан усны 10 хувь нь хоол боловсруулах эрхтнийг өвчлөх шалтгаан болдгийг судалгаагаар тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгчид микро организмыг нарийн шалгаж шинжилдэггүй. Тийм учраас гоожуурын ч, савласан ч ялгаагүй усыг заавал буцалгаж, шүүж хэрэглэх хэрэгтэй. Усыг буцалгах үед элдэв нян устаж үгүй болдог. Тийм учраас буцалгасан усыг айх юмгүй ууж болно. Хлор бол түргэн ширгэдэг бодис тул бага зэрэг халаахад уснаас амархан арилдаг.
Усыг буцалгаснаар хлор, хүхэрт устөрөгч арилж, ус зөөлөрч, микро бүтэц нь өөрчлөгдөн, амтгүй болно. Хэрвээ ийм усыг удаан байлгавал нян амархан үржинэ. Энэ үед мөнгөн аяга, халбага хэрэглэвэл нян үржих нь зогсдог байна. Харамсалтай нь мөнгө ч бас хүнд металл учир бие махбодод алгуурхан хуримтлагдсанаар хордлого үүсгэнэ. Тиймээс усыг таггүй саванд буцалгаж, бага зэрэг хөргөөд хөргөгчинд түр хадгалж болно.
Эрчүүд илүү хуурайшдаг
Бид чийг усаа байнга алддаг. Хөлсөөр өдөр 0.5 литр, уушгиар амьсгалах үедээ 0.3 литр, шээсээр нэг литр шингэнээ алддаг. Гэхдээ эрдэмтэд эрчүүд эмэгтэйчүүдййг бодвол хагас литр хэртэй илүү их шингэн уудаг мөртлөө илүү их шингэн алддаг болохыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, эрчүүд өдөрт 0.7 литр илүү шингэн алддаг учраас ус асар их дутагддаг гэнэ.
Давсаг чулуужих зэрэг өвчний үед шингэн бүр илүү алдагддаг аж. Өдөрт уусан нэг аяга буцалсан ус өмөн үүгээр өвчлөх магадлалыг долоон хувь бууруулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ.Ус сайн, ашигтай гээд хүмүүс их хэрэглэх хандлага ажиглагддаг. Гэтэл ус болгонд өөр өөрийн гэсэн ашигтай, мөн хортой тал байдаг байна.