Нүүр хуудас Танд тустай Гэртээ энергийн цэвэрлэгээ хий…

Гэртээ энергийн цэвэрлэгээ хий…

364
0
energy-tsewerlegee
Гэртээ энергийн цэвэрлэгээ хий...
~Гэртээ энергийн цэвэрлэгээ хий…~

Гэр орны сөрөг энергийг цэвэрлэх олон арга байдаг. Эдгээр аргыг ашиглан долоо хоногт ядаж нэг удаа энергийн цэвэрлэгээ хийж байгаарай.

Хамгийн үр нөлөөтэй арга бол дөрвөн махбодын энергиэр орон гэрээ цэвэрлэх. Ариун ус, рашаан бол усан махбод, лаа болон гал нь галын махбод, арц хүж зэргийг хийн махбод, харин ариун давсыг шороон махбод гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл гал голомтдоо хуримтлагдсан сөрөг энерги, орон гэрт бүгсэн энерги-мэдээллийн бохирдлыг арилгахын тулд дөрвөн махбодыг ашиглах боломжтой.

Лаа асаан гэр орны сөрөг энергийг арилгаж болно. Үүний тулд асаасан лаагаа барин бүх өрөөгөөр явж, булан тохой бүрд зогсоно. Ялангуяа овгор товгор газар, хурц өнцөгтэй бол энерги ихээр хуримтлагддагийг анхаар.

Гэрээ тойрч байх үед лаа шажигнан дуугарч, дөл нь тогтворгүй байвал гэрт энергийн бохирдол их байна гэсэн үг. Харин лааны дөл жигд, нэгэн хэвийн дөлгөөн асч байвал танай гэр орон энергийн хувьд цэвэр байна. Давс бол цэвэрлэгээний маш хүчтэй хэрэгсэл. Давсаа эхэлж “цэнэглэх” хэрэгтэй, сөрөг нөлөөллийг арилгахын тулд. Харин дараа нь гэрийнхээ өнцөг булан бүрд энэ давсаа цацна.

Энергийн цэвэрлэгээг заавал хийх шаардлагатай тохиолдол байдаг. Үүнд:

-Гэр бүлд саяхан гай зовлон тохиолдсон бол. Жишээлбэл хүнд өвчин, гэр бүл цуцлалт, үхэл.

-Гаднаас олон хүн ирэх, гэрт байнга холхих. Муу санаагүй, уур уцааргүй байсан ч гэсэн гадны хүн л бол гадных. Тэдний янз бүрийн энерги танай гэр орны өөрийн энергийг сүйтгэдэг гэдгийг анхаар.

-Түүнчлэн баяр хөөртэй үйл явдлын өмнө гэртээ энергийн цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Жишээлбэл ам бүл нэмэгдэж, хүүхэд төрөхийн өмнө энергийн цэвэрлэгээг заавал хий. Бяцхан хүүхэд онцгой цэвэр, ариун уур амьсгал дунд өсч торних ёстой.

Энергийн цэвэрлэгээг зөвхөн эрүүл саруул, хүчтэй энергитэй хүн хийх ёстойг мартаж болохгүй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here