Нүүр хуудас Танд тустай Жолооны ард хориглох ЭМ…

Жолооны ард хориглох ЭМ…

437
0
Жолооны ард хориглох ЭМ...
Жолооны ард хориглох ЭМ...

Автомашин жолоодох үедээ эм хэрэглэх шаардлага гарвал тухайн эм ямар үйлчилгээтэй болохыг анхаарах хэрэгтэй. Учир нь зарим эм өвчнийг намдааж, тайвшруулах үүрэгтэй. Өвчин намдаагч эм төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлах, нойр хүргэх, хөдөлгөөний баримжааг алдагдуулах, дагалдах үйлчлэл үзүүлдэг.

Ийм эмийг машин барихаасаа өмнө уувал зам тээврийн осол аваар гаргах магадлал өндөр болохыг эрдэмтэд тогтоосон байна. Тиймээс жолоо барьдаг хэн боловч эм уухдаа зарим зүйлийг анхаарах хэрэгтэй. Замд гарахаасаа өмнө ямар нэгэн эм уух шаардлага гарвал юуг анхаарах талаар зөвлөе.

joloonii ard horigloh em
Жолооны ард хориглох ЭМ…
Нэгд: Тайвшруулах эм бэлдмэл уухаас зайлсхий. Ийм эмийн улмаас зам тээврийн осол 2-5 дахин ихэсдэг гэсэн судалгааг Германы эрдэмтэд гаргасан байдаг. Европын орнуудад авто замын аваар ослын 10 хувь нь тайвшруулах эм уусан үедээ жолоо барьснаас үүдэлтэй болох нь тогтоогджээ. Тиймээс ямар ч эм уухаасаа өмнө заавартай нь танилц. Хэрэв эмийн заалт дээр тухайн эмийг хэрэглэсний дараа “тээврийн хэрэгсэл жолоодох, бусад өндөр анхаарал шаардсан ажил хөдөлмөр эрхлэхгүй байхыг анхаар” гэсэн байвал ууж болохгүй гэсэн үг.

Хоёрт: Хэрэв эмийн зааварт уг эм нойрсуулах, тайвшруулах, бухимдал тайлах зэрэг үйлчлэлтэй гэж дурдсан байвал түүнийг уусан бол жолооны ард огт суухгүй байсан нь дээр.

Гуравт: Ядаргааны эсрэг болон өвчин намдаах эм уусны дараа биед ямар нэг нойр хүрэх, нозоорох байдал мэдрэгдвэл жолоо барихаа хойшлуулах нь зүйтэй. Яагаад гэвэл тухайн эм өөр ямар үйлчлэл үзүүлж болохыг харзнах шаардлагатай гэсэн үг. Ер нь тайвшруулах янз бүрийн эм нь анхаарал төвлөрлийг сулруулж, хөдөлгөөний баримжааг алдагдуулах магадлал ихтэй байдаг юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here