ЖОР: Шаржигнуурт сонгино хэрхэн хийх вэ?
ШАРЖИГНУУРТ СОНГИНО

ОРЦ
2 ш том бөөрөнхий сонгино
1 жижиг аяга гурил
3-4 х/х эрдэнэ шишийн гурил
1 чимх хүнсний сода
¾ нунтаг улаан чинжүү
Талхны үйрмэг
Давс, шарах тос
ХИЙХ ДАРААЛАЛ
Сонгиноо хөндлөнгөөр буюу нарийн цагариг дугуй хэрчинэ.

Нэг саванд эрдэнэ шишийн болон цагаан гурил, хүнсний сода, нунтаг улаан чинжүү, 2-3 х/х талхны үйрмэг зэргээ хийгээд холино. Үүн дээрээ бага зэргийн ус хийгээд зуурна.

Хэрчиж бэлтгэсэн сонгиноо хуурай гурилд өнхрүүлэн бүрж, үүнийгээ зуурмагтаа хийн бүх талаар нь бүрнэ.
Зуурмагтаа бүрж бэлтгэсэн сонгиноо талхны үйрмэгт өнхрүүлэн, сайтар бүрнэ.

Урьдчилан тосоо халаах бөгөөд халсан хойно нь талхны үйрмэгт бүрсэн сонгиноо хийн шарна. Шаргалттал нь шарсны дараа тосноос шүүн гаргана.

Шүүн гаргасан шаржигнуурт сонгиноо сальфетка дээр тавьж, тосыг нь шүүнэ. Ингээд бэлэн болсон шаржигнуурт сонгиноо кетчуп, өөр элдэв амтлагчаар хачирлан зооглоно.