Голдуу амттан хийхэд ашиглагддаг кокосны тос хүний шүдийг маш сайн хамгаалдаг болохыг судлаачид тогтоогоод байгаа юм.
Наргил модны үр жимс болох кокосны тос амны хөндий дэх нян бактерийг устгаж, шүдийг цайруулах үйлчилгээ үзүүлдэг байна.
Тиймээс ч шүдний эмч нар кокосны тосыг шүдний оо бүтээхэд нэмэлт орц болгон ашиглах хэрэгтэй хэмээн мэдээлээд байгаа юм. Өдгөө дэлхий дахинд шүдний өвчлөл улам бүр нэмэгдэж, энэ өвчинд хүүхдүүд түлхүү өртөх болсон.
Тэгвэл чихэр, хийжүүлсэн ундааны хэт их хэрэглээтэй холбоотойгоор үүсч буй шүдний өвчлөлөөс амтат кокосны тусламжтайгаар сэргийлэх боломжтой болсон нь эцэг эхчүүдийн хувьд таатай мэдээ болж байна.
Кокос нь шүдийг хамгаалах шидтэйгээс гадна мөөгөнцрийн эсрэг анагаах үйлчилгээ үзүүлдэг байна. Мөн бөөр давсаг муутай иргэд кокосны тосыг байнга хүнсэндээ хэрэглэснээр энэ төрлийн өвчнөөс бүрэн сэргийлэх боломжтой юм.