Нүүр хуудас Танд тустай Компьютерийн ард зөв сууж хэвшицгээе !

Компьютерийн ард зөв сууж хэвшицгээе !

318
0

1. Сандлын тvшлэг
Биеийн дээд хэсэг налах учраас сандлын тvшлэгийг анхаарахгvй байж болохгvй. Компьютер дээр ажиллахад бие их чилдэг учраас нуруугаараа бvхэлдээ налах хэрэгтэй. Янз бvрээр тохируулж болох сандал хамгийн тохиромжтой. Нуруу цэх байхгvй дэлгэц рvv бөхийх нь их муу юм.
2. Нуруу доод хэсэг
Нурууны доод хэсэг мөн л сандлын тvшлэгийг налж байх ёстой. Биеийн байдалдаа тохируулж сандлын тvшлэгийн өнцгийг өөрчилж болно. Мөн нэмэлт дэр нуруундаа байрлуулсан ч болно.
3.Суудлын өндөр
Гуя ,ташаа хэвтээ байдалд байх ба компьютерийн эгц өөдөөс харж суухад бие чилэхгvй. Кейборд дээр ажиллахад бугуй чөлөөтэй хөдөлж болохоор байх хэрэгтэй.


4.Хөлийн тавиур
Хөлийн тавиурыг хэн ч анзаардаггvй. Гэтэл хөлийн тавиур зөв суухад ихээхэн хувь нэмрээ оруулдаг. Тухайлбал хөлөө шалан дээр бус тавиур дээр тавимагц нурууны байрлал цэх болж, их эвтэйхэн, тухтай болдог. Харин хөлөө тавиур дээр тавиагvй дээр нь сандал жаахан өндөр бол бөгтийх гээд байдаг. Намхан хvмvvс хөлийн тавиур хэрэглэхгvй байх нь нурууны байрлалыг буруу эвгvй болгодог.
5.Сул зай
Ширээн доор таны хөл нааш цааш хөдлөхөд зориулж хангалттай сул зайтай байх ёстой.
6.Гарны байрлал
Тохой мөрнөөс эгц доош унжих ба бугуй гар хоёр кейборд дээр байрлана.
7.Бугуй
Бугуй хэзээ ч тахийж хотойх ёсгvй, цэх байрлах ёстой. Бугуйны тулгуур ашиглаж гараа үе үе амраах хэрэгтэй.
8.Харааны тvвшин
Таны харааны тvвшин дэлгэцийн дээд хэсэгтэй ижил тvвшинд байрлах ёстойг анхаар. Тэгэхээр нvдэнд хэт ачаалал өгөхгvйгээр дэлгэц дээр байгаа зvйлээ шууд хардаг байх хэрэгтэй.
9.Кейбордны байрлал
Ажлын талбайгаа маш цэвэрхэн цэгцтэй, зөв зохион байгуулалттай байлгах ёстой. Кейборд, мауз хоёроо өөртөө ойр байлгавал ашиглахад хялбар.

-Хоёр цаг болоод 15 минутын турш завсарлаж, идэвхитэй хөдөлгөөн хийж эргэн тойрноор алхал.
-Ажлаа дэг журамтай хий. Өөрөөр хэлбэл тасралтгүй кейборд ашиглаж юм бичихээс зайлсхий.

Тухайлбал хэсэг бичээд, гараа амраангаа бичсэн текстээ мауз ашиглан дугаарлах, үсгийн том жижгийг томруулах гээд юу эсийг хийж болно шүү дээ.
-Хэрвээ ажил болоод ажлын орчин нөхцөл чинь л болж байвал хэсэг ажиллаад бага зэргийн амралт авч бай.
-Нүдний нулимс гоождог болохоос сэргийлж нүдээ үе үе цавчилж байхад гэмгүй.
-Таны нүд дэлгэцэд хэт ойр байж болохгүйг бүр маш сайн ойлгох ёстой. Бас дэлгэц харахдаа 10 минут тутамд нүдээ холдуулж бай.
-Аль болох цэх суу. Тэгвэл мөр болон хүзүүнд ачаалал ирэхгүй болж чилж өвдөхөөс сэргийлнэ.
-Толгойгоо хоёр тийш зөөлөн эргүүлэх дасгалыг 10 минутын турш хийж байж үр дүнтэй болно.
-Мөрөө хойш, урагш чангалан гэдийлгэж, хотойлгоод дараа сулла.
-Гараа хамаг чадлаараа атгаад 5 хүртэл тоол. Тэгээд сулла. Үүнийг дахин давтан хэдэн удаа хийх хэрэгтэй.
-Өөр бага сага мэддэг дасгалуудаа хийж бай. Хөдөлгөөн хэзээ ч илүүдэхгүй гэдэг биз дээ.
-Толгойгоо хоёр тийш болгож, аль болох чихээ мөрөндөө хүргэхийг хичээгээрэй.
-Эрүүгээ чангалан гүнзгий амьсгаа аван 5 секунд бол. Тэгээд биеэ сулла.
-Босож зогсоод хийгээрэй. Нуруугаараа гэдэргээ бага зэрэг зөөлнөөр хотойлго. Нуруундаа мөн иллэг хийгээрэй.
-Эхлээд нүүрээ тааз руу харуул. Тэгээд гараараа нүүрээ ил. Илэхдээ толгойн ар дагз руу чиглүүлэн илээрэй.
-Хоёр гараа толгой дээр нийлүүлэн бариад хойш нь сунгаж татна. Тохой, гар шулуун байна.
-Хоёр гараа ташааны ард гаргаж бариад хойш нь сунгаж татна. Энэ нь хөнгөн сунгалтын дасгал ба тохой шулуун байх ёстой.
-Хурууны үзүүрүүдээ зөөлнөөр хөдөлгөж, гараа бугуйгаар нь эргүүл.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here