Нүүр хуудас Танд тустай Лаврын навчны шид…

Лаврын навчны шид…

740
0
Лаврын навч
Лаврын навчийг ихээр хэргэлэвэл хүний бие дахь сахарын түвшнийг алдагдуулах аюултай.
Түүнчлэн лаврын навчийг ихээр хэрэглэвэл хоол боловсруулах системийг хэт идэвхжүүлсэний үр дүнд огиулж гульгих, бөөлжих аюултай юм. Лаврын навчийг гэдэс, ходоодны өвчтэй хүмүүст сөрөг үр дагавартай тул хэрэглэхээс зайлсхийх ёстой байдаг. Дараах зөвлөгөөг танд хүргье.

1. Хэрвээ таны амнаас эвгүй, таагүй үнэр үнэртэх, амны хөндий үрэвсэх, аман дотор шархлаа үүсэх, буйл үрэвссэн тохиолдолд өдөрт хэд хэдэн удаа лаврын навчийг зажилж, ингэж зажилснаас хойш цаг хүртэл хугацаанд юм идэхгүй, уухгүй байхыг сануулж байна.

2. Бат бөх унтаж чаддаггүй, сэрвэлзэмтгий хүүхдийн дэрэн дотор хэдэн ширхэг лаврын навчийг тогтоогоод өгвөл хүүхэд тань тайван, бат бөх нойрсох болно.

3.Лаврын навчийг өвчтөн байрлаж байгаа өрөө тасалгааг ариутгаж халдваргүйжүүлэхэд бас ашигладаг байна. Үүний тулд хэдэн ширхэг лаврын навчийг усанд хийн буцалгаад 15 минут хэртэй байлгана. Дараа нь сав болон тавганд хийгээд бүх өрөөнд лаврын навчны үнэрийг сайтар шингээснээр өвчний нян вируснаас ангижирдаг ач холбогдолтой.

4. Лаврын навчийг хандлан дотуур ууж хэрэглэх. Гурван аяга хэртэй буцламгай усанд 10 ширхэг дундаж хэмжээтэй лаврын навчийг хийж 3 цагийн турш байлгаад өдөрт 3 удаа хоолноос өмнө аяганы талаар ууж хэрэглэнэ. Нэг удаад тал аяга ханд уух ёстой . Үүнийг чихрийн шижин өвчний үед чихэр бууруулах хэрэгсэл болгон, үе мөчний үрэвслийн үед үрэвслийн эсрэг бодис болгон, сүрьеэ өвчний үед нянгийн эсрэг эсвэл дархлаа дэмжих хэрэгсэл болгон тус тус ашигладаг давуу талуудтай.

5. Лаврын навчны шээс хөөх, цэвэршүүлэх шинж чанар нь биеэс илүүдэл шингэнийг зайлуулж, илүүдэл жинтэй тэмцэх хамгийн сайн арга болдог.

6. Лаврын навчийг өөр зориулалтаар ашиглах. Аягатай буцламгай халуун усанд 30 ширхэг лаврын навчийг хийгээд 3 цаг байлгана. Үүний дараагаар бүлээн устай жижиг саванд лаврын навчны хандаа хийгээд хөлөө дүрэн 10 минут дэвтээхэд хөлний эвгүй үнэр арилж, хөл хөлрөх нь багасдаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here