Үг бүхэн амьтай гэж ярьдаг нь оргүй хэлсэн үг биш юм шүү. Үгний утгаас гадна хэлж буй хүний сэтгэл зүйн байдал үгэнд амь оруулж, тухайн хүндээ нөлөөлдөг.
Тэгвэл оргүй хоосон сэтгэлээр хөндий хэлсэн “Уучлаарай” гэсэн үг ямар ч амьгүйгээр сонсогдож, уучлах сэтгэлийг төрүүлж чадахгүй гэсэн үг. Тиймээс “Уучлаарай” гээд л гуйчихвал хангалттай гэсэн бодол том эндүүрэл болох нь байна шүү.
Үнэхээр хэрэлдэж муудалцаж байгаа утгагүй энэ асуудлыг хурдхан дуусгаж, хайртай хүнийхээ зүрхийг шархлуулахгүй байхын тулд чин үнэнчээр уучлалт гуй.