Нүүр хуудас Танд тустай Сар шинээр ЦЭЦЭГТ БАЙЦААГ хүнсэндээ…

Сар шинээр ЦЭЦЭГТ БАЙЦААГ хүнсэндээ…

633
0
ЦЭЦЭГТ БАЙЦААГ хүнсэндээ
ЦЭЦЭГТ БАЙЦААГ хүнсэндээ

Антиоксидантаар баялаг цэцэгт байцааг хүнсэндээ тогтмол хэрэглэх нь ямар ашиг тустай вэ? Бусад хүнсний ногооноос илүү С амин дэмийг ихээр агуулдаг учир дархлааг дэмжихээс гадна хорт хавдраас урьдчилан сэргийлж, зүрхний судас нарийсах, цусан дахь сахарын хэмжээг багасгах зэрэг ашиг тус ихтэй. Мөн холестерины хэмжээг багасгаж, хоол идэх дуршлыг бууруулдаг ажээ. Тиймдээ ч үүнийг хүнсний ногооны хаан хэмээн нэрлэдэг байх. Энэ мэт олон талын ашиг тустай ногоог хүнсэндээ нэвтрүүлж, төрөл бүрийн хоолондоо шим тэжээл нэмье.

Цэцэгт байцаагаар бид зөвхөн шөлтэй хоол төдийхөн л хийдэг шүү дээ. Тэгвэл цэцэгт байцаагаар хийх хоолны нэр төрлийг тань нэмэгдүүлж, гурван салатыг санал болгож байна. Баярын өдрүүдээр биед хуримтлагддаг цардуул ихтэй төмсөөр салат хийхийн оронд эрүүл мэндэд тустай, шингэц сайтай энд санал болгож буй салатнуудаас сонгон, ширээгээ чимэглээрэй.

САЛАТ №1

ОРЦ

1 ш ногоон өргөст хэмх

2 аяга жижиг улаан лооль (том хэрчиж бэлтгэсэн)

3 аяга цэцэгт байцаа (том хэрчиж бэлтгэсэн)

3 ш ногоон сонгино

1 аяга тараг

Давс, хар перец

ХИЙХ АРГА

  1. Ногоонуудаа угааж цэвэрлэнэ.
sar shineer tsetsegt baitsaa
Сар шинээр ЦЭЦЭГТ БАЙЦААГ хүнсэндээ…
  1. Өргөст хэмх, ногоон сонгино, улаан лооль, цэцэгт байцаа зэргээ ижилхэн хэмжээтэй буюу томхон хэрчиж бэлтгэнэ.

 

  1. Үүн дээрээ элдэв амтгүй цэвэр таргаа хийгээд давс, хар перец зэргээр амтална. Ингээд л нэг төрлийн цэцэгт байцаатай салат бэлэн боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here