Дараах зургаас өнгө,хэлбэрээр өөрт таалагдсан аль нэг дүрсийг сонгоод өөрийгөө ямар хүн болох,өөрийн сэтгэл зүйн төлөвийг мэдэж аваарай.
1.Хайнга, хөгжилтэй,өөдрөг үзэлтэй. Амьдрал таны хувьд эрх чөлөө, санамсаргүй явдлаар дүүрэн байх нь гоё санагддаг. Таны уриа: “Нэг л удаа амьдрах юм чинь яасан ч яахав.” Үргэлж шинэлэг зүйл туршиж, аливаа юмнаас хурдан уйддаг.
2.Эрх чөлөөтэй, дүрэм, журамд баригдах дургүй. Амьдралдаа эзэн байж чаддаг учир хүмүүсийн бодлыг тэр бүр хүндээр тусгаж авдаггүй. Хамт олон тань урлагийн мэдрэмжтэй гэдгийг чинь сайн мэддэг, өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Мөн хэвшмэл зүйлийг өөрчлөх хүсэлтэй учир хүмүүс таныг галзуу зүйл хийхэд ямагт бэлэн байдгийг мэднэ. Тиймээс ямар нэг тогтсон чиг хандлага дагахаасаа илүү өөрийнхөөрөө байхыг илүүд үзнэ. Таны өөрийн бодол ямагт “чухал” хэвээр үлдэнэ.
3.Дотроо олон зүйлийг эргэцүүлж, амьдралынхаа талаар бодох дуртай. Хайхрамжгүй байдалд дургүй. Олны үзэл бодлыг сонсохоосоо илүү ганцаараа байхыг хүсдэг.Найзууд нь их хүндэтгэж үнэлдэг учир хүн бүрийн дотнын найз нь байж чаддаг. Үе үе уйтгар гуниг нөмрөн авдаг.
4.Амьдралдаа эзэн нь байж чаддаг нэгэн. Таны уриа: Энгийн бүхэн гайхалтай. Хүмүүс таны хажууд чөлөөтэй байж нэг л мэдэхэд хамаг зүйлээ ярьсан байдаг. Дотны хүмүүсээ хамгаалдаг ч үүгээрээ дарамталдаггүй. Дотроо та маш зөөлөн бөгөөд халуун сэтгэлтэй. Хувцас загварын шинэ тренд, моодонд тэр бүр дуртай биш,аль болох энгийн чөлөөтэй байх нь дээр гэж үздэг.
5.Өөртөө итгэлтэй, чадварлаг хүн. Амьдралаа удирдаж азанд найдахаасаа илүү өөрийн чармайлт зүтгэлд итгэдэг. Амьдрал танд олон хэцүү сорилт явуулсан ч алийг нь ч даваад гарахад бэлэн. Тиймээс ямар ч ажил хийсэн амжилт гаргаж ихэнхдээ манлайлагч болдог. Эхэлснээ дуусгахаас нааш сэтгэл санаа нь амардаггүй.
6.Их тайван хүн. Харьцахад маш таатай сэтгэл төрүүлдэг хэдий ч хүн бүрт итгэж бүх зүйлээ ярьдаггүй. Хүмүүсийн итгэлийг хурдан олдог ч өөрөө чөлөөтэй байж хэн нэгнээс хамаарахыг хүсдэггүй. Тиймээс өөртэйгөө зөрчилдөх тохиолдол гарна.Гэсэн хэдий ч та өөрийн дуртай газраа очиж амьдралаа бодох дуртай. Энэ нь мэдээж таныг ганцаардмал хүн гэсэн үг биш. Зүгээр л амьдралаас таашаал авах арга юм.
7.Аливаа зүйлийг задалж боддог хүн. Та маш чадварлаг учир цаг явах тусам илүү сайхан, чинээлэг хүмүүс таныг хүрээлнэ. Соёл урлаг таны хувьд маш чухал байр суурь эзэлнэ. Танд гоёмсог, тансаг гэсэн өөрийн өвөрмөц стиль бий.
8.Мөрөөдөмтгий, романтик, сэтгэл хөдлөлтэй. Та маш эмзэг хүн. Ямагт сэтгэлээ дагадаг учир үргэлж мөрөөддөг. Логик сэтгэхүйг баримталж мөс шиг хүйтэн, уйтгартай хүмүүсээс зайгаа барьж аль болох өөр шигээ хүнийг сонгон нөхөрлөх хэрэгтэй.ыыыы
9.Маш хөдөлгөөнтэй, нийтэч хүн. Өглөөг сайхан аяга цай, кофе-р эхэлж, өдрийг эрч хүчээр дүүрэн өнгөрөөдөг хүн бол яахын аргагүй та мөн. Нэгэн хэвийн оффисын ажлаас зугтаж амьдралаа аль болох сонирхолтой болгож, сахилгагүй байсан ч болно. хүсдэг.