Сошиалд Индиан нэрээ мэдсэн бол нууц үгээ солихыг анхааруулав!
Фэйсбүүк хаягаар нь дамжуулан хэн нэгэн найз нөхөдөөс нь мөнгө зээлэх, линк ашиглан нууц үг банкны хуулбарыг нь хуулан авч их хэмжээний мөнгөний хохирол учруулах зэрэг цахим халдлагад өртөх иргэдийн тоо сүүлийн үед эрс нэмэгдэх болжээ.
Хамгийн сүүлд “Таны Индиан нэр” гэсэн хүмүүсийн сонирхолыг татах холбоос мэдээлэл бүхий сонжоо руу нэвтрэхэд фэйсбүүк акаунтын нууц үгээ оруулахыг шаарддаг.
Хэрэв та энэ холбоос руу орсон бол нууц үгээ даруй солихыг анхааруулъя.
Учир нь өөрийнхөө мэдээллийг алдаж, цахим гэмт хэргийн халдлагад өртөх өндөр магадлалтай гэдгийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлжээ.