Нүүр хуудас Танд тустай Суугаа ажлын 14 сөрөг нөлөө

Суугаа ажлын 14 сөрөг нөлөө

820
0
Суугаа ажлын 14 сөрөг нөлөө
Суугаа ажлын 14 сөрөг нөлөө

Суугаа ажлын 14 сөрөг нөлөө
Суудлын ажил хүнийг хөдөлгөөний дутагдалд оруулдаг гэдгийг л мэдэх боловч өөр ямар эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг гэдгийг та бид сайн мэддэггүй. Тэгвэл суугаа ажлын 14 сөрөг нөлөөг танд сонирхуулъя.

Венийн судасны тромбоз: Ажил дээрээ болон гэртээ босолгүй хэт удаан суух нь цусны эргэлтэд нөлөөлж, хөлд цусны бөөгнөрөл үүсгэх аюултай. Тиймээс 30 минут тутамд босч, өрөөн дундуураа алхан, чилээ гаргах дасгал хийж байгаарай.

Илүүдэл жин: Та өдөржин суудаг бол хэчнээн олон тураах эм уугаад ч дорвитой нөлөө үзүүлэхгүй байх вий. Хангалттай хэмжээний калорийг биеэсээ гадагшлуулж, шатааж чадахгүй байгаагаас гол асуудал үүсдэг гэнэ. Түүнээс гадна бодисын солилцоог удаашруулснаар, аажимдаа илүүдэл жинд хүргэдэг.

suugaa ajiliin 14 surug nuluu
Суугаа ажлын 14 сөрөг нөлөө

Зүрхний өвчлөлийн эрсдлийг ихэсгэх: Энэ эрсдлийг бууруулахад өдөрт нэг цаг дасгал хийгээд ч нэмэргүй байдаг аж. Харин цаг тутмын, байнгын хөдөлгөөн л биднийг энэ өвчнөөс хол байлгаж чадах нь.

Чихрийн шижин: Зүрхний өвчлөлийн эрсдэл нэмэгдэхийн хажуугаар суугаа ажилтай хүн жирийн хүнээс чихрийн шижин тусах магадлал нь 7 хувиар илүү байдаг. Учир нь таны цусанд хуримтлагдсан сахарыг зарцуулах идэвхтэй хөдөлгөөн дутсаных аж.

Цусан дахь холестролын хэмжээ ихсэх: Сахараас гадна, цусан дахь холестролын хэмжээг ихэсгэлдэг нэг хүчин зүйл бол яахын аргагүй суугаа амьдралын хэв маяг юм. Энзимийн үйл ажиллагааг 90 хувь хүртэл бууруулдаг тул биед орсон өөх тосыг энергид хангалттай зарцуулж чаддаггүй аж

surug nuluu
Суугаа ажлын 14 сөрөг нөлөө

Нурууны мөгөөрс шохойжих: Бидний бие өдөржин суухад зориулагдаагүй. Тийм ч учраас удаан хугацаагаар суух нь ташаа, нурууны ясанд ихээхэн хэмжээний даралт учруулдаг учир тэр хэсэг өвчилж, гэмтэх магадлалтай. Жишээлбэл, таны нурууны мөгөөрс шохойжиж болно.

Бөгтөр болох: Та ажил дээрээ, ширээ, компьютерийнхээ ард зөв суудаг уу? Хэрэв үгүй бол таныг бөгтөр, эсвэл нуруу хүзүүний гажигтай болох эрсдэл хүлээж байна.

Өвдөгний өвчин: Нэг байрандаа удаан суувал өвдгөнд тань очих ачаалал ихэсч өвчлөлд хүргэх магадлалтай.

Булчингийн сулрал: Хөдөлгөөний дутагдал таны булчингийн массаас хороож сулралд хүргэдэг. Ялангуяа биеийн ихэнх үйлдэлд чухал үүрэг гүйцэтгэдэг шаантаг болон өгзөгний булчин суларснаар таны хөдөлгөөнд хүндрэл учирч болзошгүй.

Стресс: Бага хөдөлгөөн гэдэг бол бага цусны эргэлт гэсэн үг юм. Харин цус бага эргэлдэнэ гэдэг нь таны сэтгэлийг таатай болгодог, тайвшруулдаг гормон биеэр тань бага гүйнэ гэсэн юм

 

Бодисын солилцоо удаашрах: Дээр дурдсанчлан цусны эргэлт багасч, энзимийн үйл ажиллагаа буурснаас бодисын солилцоо удааширдаг байх нь. Энэ нь өөрөө олон өвчин дагуулдаг зүйл гэдгийг бид андахгүй.

Хүзүүний өвчин: Олон жил суугаа ажилтай байсан хүний хүзүүний үе, булчинг гэмтээж ажил дээрээ суугаагүй үед ч гэсэн чилж өвддөг болно.

Нурууны өвчин: Энэ нь цаг тутамд босоод хэдхэн минутын дасгал хийгээд байхад зайлсхийж болох өвчлөл боловч олон суугаа ажилтай хүмүүс үүнийг анхааралгүй, тоолгүй явсаар хүндрүүлж орхидог.

Нас богиносох: Өдөрт 6-аас илүү цагаар суугаа ажилладаг хүн жирийн хүнээс эрт нас барах магадлал даруй 35 хувиар өндөр байдаг аж. Энэ бол өдрийн ихэнхийг ширээний ард өнгөрүүлдэг хүмүүсийн хувьд тоглоом биш юм. Тиймээс та яг одоо босоод 5-хан минутыг эрүүл мэнддээ зарцуулж, дасгал хийгээрэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here