Нүүр хуудас Танд тустай Сэтгэлгээ хариултаар бус асуултаар ХӨГЖДӨГ

Сэтгэлгээ хариултаар бус асуултаар ХӨГЖДӨГ

321
0
Сэтгэлгээ хариултаар бус асуултаар ХӨГЖДӨГ
Сэтгэлгээ хариултаар бус асуултаар ХӨГЖДӨГ. Тиймээ хүн бүрт өөрийн гэсэн ямар нэгэн давуу тал байдаг. Гагцхүү тэрхүү давуу байдлаа өнгөлөн зүлгэж, арчилт тордох нь хамгаас чухал. Үүний хажуугаар хүнийг сонсож сурна гэдэг үнэндээ их хэцүү, хүн болгонд байгаад байдаггүй чадвар.
Гэхдээ шаргуу зүтгэлээр хичээнгүйлэн суралцаж чадах аваас энэ чадвар таны амьдралд асар их өөрчлөлтийг авчирч чадна. Яагаад сонсох чадвар тийм чухал юм бэ гэж үү?

Бусдыг сонссоноороо та өөрийнхөө мэдлэгийн хүрээг тэлэх боломжтой болдог. Бид ихэнх тохиолдолд өөр хоорондоо адилгүйгээр сэтгэн бодож аливааг өөр өнцгүүдээс хардаг учраас бусдын санаа бодол, мэдлэг чадвар болон аливааг харах өнцгийг сонссоноор бусдаас суралцах боломжийг өөртөө олгож, мэдлэгийн цар хүрээгээ тэлж байдаг.

Харилцагч хүнийхээ хэлэх гээд буй үзэл санааг жинхэнэ утгаар нь хүлээн авах цорын ганц арга бол түүнийг сонсох юм. Тухайн хүний ярьж буй дууны өнгө, хийж буй биеийн дохио зангаа, гаргаж буй царайны хувирал зэргийг ажигласнаар тухайн харилцаж буй хүнээ илүү сайн ойлгох боломжтой болдог.

Хүн бүрт өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх, сонсгох сэтгэл зүйн хэрэгцээ байдаг учир та сайн сонсогч байснаар тухайн хүнд таатай мэдрэмж төрүүлдэг. Иймд тухайн хүнтэй харилцаа сайн байх, харилцаагаа сайн болгох суурь тавигдаж байдаг.

Бид яагаад бусдын сайн сонсогч байж чаддаггүй вэ?

Нөгөө хүнээ ярьж байхад нь зэрэгцэн ярих үедээ
Нөгөө хүнээ ярьж байхад өөрийн хэлэх үгээ бодож байдаг
Нөгөө хүндээ буулт хийхгүй гэсэн хатуу байр сууртай үедээ
Нөгөө хүнээ өөрөөсөө дорд үзэх үедээ
Бусдаас суралцахаа мартах үедээ
Ямар нэг юмыг яарч шийдэх гэж хичээх үедээ

Хэрхэн сайн сонсогч байх вэ?

Бусдыг сонсоход цаг гарга. Энэ нь та өөртөө болон хайртай дотны хүмүүсийнхээ төлөө хийж буй чухал хөрөнгө оруулалт гэдгийг ойлгох хэрэгтэй.

Сэтгэл зүрх, оюун бодлоо тухайн хүндээ бүрэн төвлөрүүл. Сонсож байхдаа өөр юм бодох, цагаа байн байн харах, утсаар ярих, нүүр царайндаа тоомжиргүй байдлыг харуулах, хааш яаш үл хүндэтгэсэн байдалтай суух зэргээс зайлсхий.

Сэтгэл зүрхээрээ сонсож байгаа гэдгээ мэдрүүл. Нүдрүү нь харах (гэхдээ тас ширтэхээс болгоомжил), толгой дохих, ойлгож байгаагаа илэрхийлэх товч үг хэлэх, хүндэтгэлтэй зөв суух.

Ярьж буй зүйлийг нь тодруулах үүднээс товчхон асуулт асуух. Энэ нь тухайн хүнд цэгцтэй ярихад нь тус болдог.

Сонсож байхдаа яарч бүү дүгнэлт хий. Мөн дүгнэлтээ шууд бүү хэл.
Ярьж буй зүйлд нь аль болох эерэг өнцгөөс хандаж, урам өгөх нь чухал. Эцэст нь Сэтгэлгээ хариултаар бус асуултаар ХӨГЖДӨГ юм шүү. Танд амжилт хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here