Та үүнийг мэдэх үү?
Энгийн атлаа та бидний өдөр тутамд хэрэгтэй олон арга, ухаан байдаг. Зарим нь таны мэддэг, аль хэдийнэ амьдралдаа хэрэгжүүлдэг аргууд ч байж болох юм. Туршаад үзээрэй.
Шинэ талхыг үүрүүлэхгүйгээр нимгэн зүсэхийн тулд хутгаа халуун усанд дүр. Бялууг зүсэхдээ ч мөн халуун усанд дүрсэн хутгыг ашиглаарай. Мөн бялууг картон цаасан хайрцагт алимтай хамт хийвэл удаан хадгалах боломжтой.

Байхуу цайг амттай болгохын тулд түүнийг хадгалж байгаа саванд нь нимбэгийн хальс хийгээрэй.

Хальстай нь чанасан төмс витаминлаг чанараа 75%, хальсыг арилгаж бүхлээр нь чанавал 60-70%, хэрчиж чанахад 35-50% хадгалдаг. Харин жигнэвэл витаминлаг чанараа бүрэн хадгалдаг.

Өндөгний муудсан эсэхийг мэдэхийн тулд гэрэлд хар. Муудаагүй өндгөн дотор толбо харагдана. Харин муудсан өндөг нэвт гэрэлтэхгүй. Мөн муудсан өндгийг давстай усанд хийхэд хөвдөг.

Хуучирч өнгөө алдсан, зэвэрсэн хутга, сэрээг түүхий төмсөөр арчвал гялалзаж шинэ юм шиг болно.

Шилэн аяганд халуун ус хийхдээ дотор нь халбага хийвэл хагарахгүй.
Махыг шарахын өмнө бага зэрэг элсэн чихэр түрх, хэрчсэн махтайгаа хольж хутгасан ч болно. Ингэснээр ам нь гайхалтай болох болно.