Нүүр хуудас Танд тустай Төмөр хүлгээ ӨВӨЛД бэлдье…

Төмөр хүлгээ ӨВӨЛД бэлдье…

159
0
The car in the snow
Төмөр хүлгээ өвөл бэлтгэх зөвлөмж...

Урин дулаан цаг буцаж, хүйтний улирал эхэллээ. Хоёр дахь гэр болсон төмөр хүлгээ өвөл бэлтгэх зөвлөгөөг хүргэж байна.

Тос масло

Таны машины моторын тос хэвийн хэмжээнээс бага болсон үед мотор хэвийн ажиллахгүй. Үүнээс сэргийлэн моторын тосыг хэвийн хэмжээнд дүүргэн явах хэрэгтэй.

Шил арчигч шингэн

Шил арчигч шингэнийг өвлийн улиралд хөлдөхгүй тусгай шингэн хийх хэрэгтэй. шуургатай үед машины урд шил бохирдолгүй байх нь таныг эрсдэлээс ихээр хамгаалдаг.

Дугуйны гэмтлийг шалга

Өвлийн улиралд зам харгуй гулсамтгай болдог тиймээс дугуйны хэмжээ, хээг анхаарч үзэх хэрэгтэй.

Дугуйны хий

Өвлийн улиралд гаднах температур багасах үед дугуйны хий багасдаг. Сул хийтэй дугуйгаар замын хөдөлгөөнд оролцох нь аюулд хүргэх эрсдэлтэй. Мөн бүх дугуйны хийг ижил хэмжээтэйгээр ханатал нь хэрэгтэй.

Их гэрэл

Өвлийн улиралд нар эрт жаргадаг. Тиймээс орой үдшийн цагаар замыг гэрэлтүүлэх гэрэл хэвийн ажиллагаатай эсэхийг шалга.

Анхны тусламжийн сав

Дулаан бээлий, ус гэх мэт зүйлийг байнга авч явах хэрэгтэй. Таны машин осолд орж зам дээр өөр машин ихрийг хүлээх явдал багагүй гардаг гэдгийг санаарай

Машинаа ухаалгаар байршуул

Өвлийн улиралд цас мөс, бороо орох нь элбэг бөгөөд та өөрийн машинаа нөмөр газар байрлуулах нь өглөө машинаа хөдөлгөхөд хялбар бөгөөд аюулгүй байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here